Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долоодугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг хэлэлцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нарын хамтран бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцжээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )