"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 24

 

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт;

“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан.

Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 24-ны өдрийн 1330 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар сонгож авсан өмгөөлөгч нар дээрээ дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлууллаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ө(64.119.18.86) 2020 оны 07 сарын 26

Царай нь яг чавганц царай байна да хэхэ энэ янзаараа бол их шалчигар байх даа

0  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 27

Дондогдулам царайтай хүмүүс залилан их хийх болж дээ. Хүний итгэлийг хөсөрдүүлэхийг залилан гэнэ.

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 07 сарын 25

tom xulgaich daa

0  |  0
aa(217.6.171.138) 2020 оны 07 сарын 24

TSAIRAI NI JINHEN HUJAA SDA BNDA.

0  |  0
Зочин(192.82.68.200) 2020 оны 07 сарын 27

Энэ Б.Эрдэнэбат одоо Дондогдулам царайлчихаад юугаа хийж тэр их мөнгө зээлсэн юм бол Дам сонсовол Казинод донтсон нөхөр гэсэн

2  |  0
Top