Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн албаны тухай” хуулийн 68 дугаар зүйлийн 68.9, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Пабло Эскобар” олон ангит киног олон нийтэд хүргэхээ зогсоохыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ.
Мэдэгдэлд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, аллага, хүчирхийлэл, авлига хээл хахуулийн гэмт хэрэг зэрэг хууль бус үйлдлийг сурталчилсан, өөгшүүлсэн, гэмт хэргийн замаар амар хялбар аргаар ашиг, орлого олох, гэмт хэрэг үйлдэх, түүний ул мөрийг нуун далдлах аргыг тодорхой дүрсэлсэн уг киног 2019 оны 05 дугаар сар, энэ оны 07 дугаар сард тус тус давтан гаргаж байгаа нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн 2 дугаар хэсгийн 2.1, 2.2, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”, “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сэтгэхүй, хүмүүжил, ёс суртахуун, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл ( 13 )
УУЧЛААРАЙ.ЭНЭ КИНО ОДООХОНДОО МАНАЙД ХЭРЭГГҮЙ. ЯЛАНГУЯА ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛСОН КИНО. БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИД ЮУ ГАРГАХ, ЮУ ГАРГАХГҮЙГЭЭ МЭДМЭР ЮМ. ЭНЭ КИНОГ ХҮҮХДҮҮДЭЭ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭЖ БҮР АРГАА БАРАХ ЮМ.
үзэл суртлын талаар анхаарахгүй бол боловсролгүй мэдлэггүй мангуу олон болсон гэдгээ ойлгох цаг болсон оо
Зөв зөв. ТВ юу гаргах эс гаргахаа боддог бмаар\n
ENE TENEG TSAGDAAG TATAN BUULGAH HEREGTEI,SUULDEE BUR NASAND HUREEGUI HUUHED OROLDDOGBOLOOD BAINA,,
ENE TSAGDAAG ATAN BUULGII,TEGEED BUGDEEREE GAR BUUTAI AMERIK SHIG BOLTSGOOYO
Олон ангит хятад солонгос киногоор бөмбөгдөхнээ.
Цагдаа болио одоо. Одоо байтлаа узэх эрхэнд нь хяналт тавих нь уу. Монгол хойд солонгос биш байлтай. Дэлхийд узээд юм хэлээгуй кино. Кинотой ноцолдож суухаар цагдаа дотроо уурэлсэн баян Хууль бус хурандаа гараа янзал. Киногоор дамжин хуухэд залуучууд болох болохгуйгээ ялгадаг болсон. Нэртэйгээр нь шууд оросын колони байсан соц нийгэм руугээ буцаад иргэдээ айлгадаг хорьдог алдаг байсан уеруугээ буцая. Солиорцон бааснууд вэ эрийн муу цагдаанууд чинь.
энэ бол маш зөв гаргаж байгаа гаргуулах эрх өгсөн үндэсний олон нийтийн тэр захирал яасан үндэсний бодлого хэрэгжүүлэгч гээд бахирч чарлаад байдаг удирдлагын алдаа шүү хянаж мэддэггүй нөхөр вэ ? бүү гарга төр цагдаа зөв ажиллаж байна
өглөө нь бурхан багш гаргаж гэгээрүүлж нигүүлсэл сургадаг орой нь пабло эскобар гаргаж гэмт хэрэг хар тамхинд уриалан дуудсан МҮОНТ-ИЙН хамт олон минь ээ
АРАЙ ОРОЙ УХААРААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ТӨРИЙН ЭСРЭГ БОСОГЧДЫН МӨНГӨ УГААХ ТУРШЛАГЫГ ӨДӨР БҮР КИНОГООР ХАРУУЛЛАА БУСАД СУВГУУДААР ОХУ-ЫН ГЭМТ ХЭРГИЙН УУЛ УУРХАЙГ СУРТАЛЧИЛСАН ОЛОН АНГИТ КИНОНУУД МАШ ОЛОН ХОНОГ ГАРЛАА ЭНЭ КИНОНУУД ДЭЭР ХҮНИЙГ ЯАЖ ТАМЛАХ, АЛАХ, ДЭЭРЭМДЭХ, ХҮЧИРХИЙЛЭХ, ХУУЛЬ БУСААР МӨНГӨ УГААХ ХАР ТАМХИ, ГАРАХГҮЙ СУРТАЛЧИЛАХГҮЙ ЮМ АЛГА ДАА КАРАНОТОЙ ҮЕД ИЙМ Л ЮМ ИХ ҮЗҮҮЛЭХ ЮМ ДАА ҮҮНИЙ ОРОНД ЗУСЛАНГИЙНХАА ХАШААНД ЯАЖ ЖИМСНИЙ МОД СУУЛГАЖ АРЧЛАХ ВЭ? ЯАЖ ХҮНСНИЙ НОГОО ТАРЬЖ ДАРШЛАХ ВЭ? ГЭДГИЙГ ҮЗҮҮЛДЭГ БОЛООСОЙ ...
Solongosiin olon angit kinonuud humuusiig gemt hereg uuldeed nuun daragduulj boldog tuhai, tom kompanii mungtei humuus huuliin arga hemjeend orj boldoggui geed l
Ali ertnees iim sedeviin kinogoo gargahgui baih baisan. Haltar tsarait kino ni bas ih muu ur dagvartai kino baiv. Ternii araas solongosiin tsuvraluud bur hereggui bailaa. Dandaa yadyy, bayanii yalgaa, tom kompaniin ezen, esvel gemt hergiin buleglel, mafi geed niigem muu ulger uzuulsen
ЮУГ НЬ ХААЖ ХОРИГЛОЖ МЭДЭГДЭЛ ГАРГАДАГ НЬ СҮРТЭЙ ГЭЖ !!! ЭРХ БАРИГЧДЫН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ , ЦАГДААГИЙН ДАРГА ХУРАНДАА НАРЫН ҮНЭН ТӨРХИЙГ ХАРУУЛСАН ДЭЛХИЙН КИНО