Тарваган тахал баруун аймгуудад хэд хэдэн удаа бүртгэгдлээ. Долоодугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Мөн Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байна. Тэгвэл энэ удаад Завхан аймагт сэжигтэй тохиолдол ирэлсэн байна. Иймд Завхан аймгаас гарах, орох хөдөлгөөнийг өчигдөр /2020.07.25/ 21.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Сэтгэгдэл ( 2 )
yorin humuus yumaa ter havias ni huuh heregtei
Tarvagan taxal gej sejiglegdej baigaa xymyys coronavirusiin test shinjilgee davxar oorsdoo sain duraaraa ogox ni zov baix shyy !!!