УИХ-ын гишүүн асан, "Бишрэлт" группийн үүсгэн байгуулагч Б.Ундармаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр ч удаа хойшлоод энэ сарын 31-нд товлогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас Б.Ундармаад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 06 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан нэг удаа хойшилсон.
Улмаар Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдож, Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Улс төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдсан.
Сэтгэгдэл ( 4 )
Банк дампууруулж нийгмийн даатгалын хөрөнгийг үрэн таран хийж цөлмөсөн хэргий нь тусад нь шүүх юм байхдаа?
Хэрэвзээ Сонгинохайрханчууд Н.Энхбаярын эхнэр Г.Цолмонг сонгочихсон бол тэр хулгай хийхгүй Гэтэл ”Мэргэн сонгогчид” Та нар минь энэ Б.Ундармаа гэдэг цайрчихсан хулгайчийг сонгож байдаг
Зөв. Бусад Содбаатар, Энхбаяр ... гм
ЖДҮ нтр яах вэ? Зээл зээлийг төлүүлж л таараа харин улсаа худалдсан гаруудыг одоо шүүх цаг нь болсон. Худлаа тойруулаад л байх юм.