Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр өндөрлөлөө. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Митакеүмаг давснаар 13 даваа хоёр унаатайгаар башёг тэргүүлсэн юм. Тэрбээр таван жилийн өмнө дээд зиндааны Нацү башёд анх удаа түрүүлж байсан бол ийнхүү дээд зиндааны хоёр дахь түрүүгээ Токиогоос хүртэж чадлаа. Зүүн жигүүрийн тэргүүн бөх ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12 дахь өдрийн барилдааны үеэр баруун өвдгөндөө бэртэл авснаар тэмцээнийг өндөрлүүлээд байсан билээ. Цагдаа озэки цол хүртэн, башёгийн тэргүүн бөхөөр тодорч байсан Г.Ган-Эрдэнэ бэртэлийн улмаас жонидан зиндааны 48 хүртэл чансаа буураад байсан.
Жүрёогоос дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн сүмогийн түүхэн дэх гурав дахь бөх, макүүчи зиндаанаас чансаа буурч Жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн цорын ганц сүмоч болсон юм. Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд хоёр дахиа түрүүлснээр Монгол бөхчүүд Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааны 88 дахь түрүүгээ хүртэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
Баяр хүргэж амжилт хүсье.Хүн асар их хичээж зүтгэснээр түрүүлж боддогийг харууллаа сайхан байна.Монгол хүний бяр ид хавыг үзүүлсэн чамдаа маш их баярлалаа.
Баяр хүргэж амжилт хүсье.Хүн асар их хичээж зүтгэснээр түрүүлж боддогийг харууллаа сайхан байна.Монгол хүний бяр ид хавыг үзүүлсэн чамдаа маш их баярлалаа.
Мундаг залуу байна. Зиндаа миньээ алдаатай бичихгүй байвал бүүр гоё шүү. Уг нь ”цагдаа” биш ”цагтаа” гэж бичих гэж байсан байх тээ. Хэхэ
Suuliin barildaand davhad n ehneree tsochitol orilson shuu Amjilt duu mine dahiad turuuleeree
bayr hurgei hun hicheevel chadna haruusand Mgl bid talarhaj bna
gaihaltai tevcheer
Mundag
mundag bna bayr hurgey