Б.Батзоригийг шүүх хурлын УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Шүүхийн шатанд яллагдагч Б.Батзориг гэм буруугаа хүлээж, прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.

Харин шүүхээс уг саналыг хүлээж аваагүй бөгөөд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан ч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн, хэргийг прокурорт шилжүүлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр /2020.08.04/ УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Шүүх хурлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11:00 цагт товлоод байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иин махгар(66.181.161.62) 2020 оны 08 сарын 04

НУУЦ ЭЗЭН НЬ АМАНСҮХ ХЭН Ч ХЭЛНЭ

0  |  0
Zochin(192.82.74.207) 2020 оны 08 сарын 04

Ene nuhur buhniig medej baigaa gantsaaraa tolgoi medej ter olon zuun ter bumiig taraahgyi bailgyi

0  |  0
Top