Б.Батзоригийг 40 САЯ ТӨГРӨГӨӨР торгох шийдвэр гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Шүүхийн шатанд яллагдагч Б.Батзориг гэм буруугаа хүлээж, прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.

Харин шүүхээс уг саналыг хүлээж аваагүй бөгөөд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан ч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн, хэргийг прокурорт шилжүүлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр /2020.08.04/ УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийв.

Яллагдагч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрснийг шүүхээс хүлээн авч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (203.91.115.52) 2020 оны 08 сарын 05

ЭЭ..чааваас гэж,ийм л хууль үйлчилдэг гэдэгийг мэддэг учир сайхан хулгайлж идэх юм доо...БҮХ НАСААРАА ТӨРД ОЙРТУУЛАХГҮЙ БҮХ ЭД ХӨРӨНГӨ ХУРААГДАЖ БЖ ЮМ ГОЛДИРОГТОО ОРНО ДОО

1  |  0
зочин (203.91.115.52) 2020 оны 08 сарын 05

ЭЭ..чааваас гэж,ийм л хууль үйлчилдэг гэдэгийг мэддэг учир сайхан хулгайлж идэх юм доо...БҮХ НАСААРАА ТӨРД ОЙРТУУЛАХГҮЙ БҮХ ЭД ХӨРӨНГӨ ХУРААГДАЖ БЖ ЮМ ГОЛДИРОГТОО ОРНО ДОО

0  |  0
Зочин(202.126.90.132) 2020 оны 08 сарын 05

Хэн ч авсан зээлээ төлдөг дөө. Хамгийн гол нь албан тушаалаа ашиглаж авчихаад балиар новшнууд болимоор доо. Энэ ундармаа билүү новшийн авгай байна

0  |  0
Зочин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 05

Өнөөдөр манай залуус ТӨМӨР ЗАМ НЕФЬТ АВТО ЗАМ УУЛ УУРХАЙ АВТО ЗАСВАР ХҮНД МАШИН МЕХАНИЗМ БАЙШИН БАРИЛГА ЭРЧИМ ХҮЧ энэ бүгдийг бүтээн байгуулж... барьж ...ажиллуулж байна ....Тэдэнд ДЭЛХИЙН ЖИШИГТЭЙ ДҮЙХ ЦАЛИН ХӨЛС ...НЭМЭГДЭЛ ...байхад л тэд бүгдийг хийнэ..бүтээнэ...Тэдэнд сайн цалин өг..Цалин өндөр бол татвар өндөр ...татвар өндөр бол улсад төсөвт хэрэгтэйг ЭНЭ ТОМЧУУД МЭДМЭЭР ДЭЭ...ЖДҮ г м сангуудын зээлийг авах хүсэлтэй иргэн ААН д нэгжид нь шударга ХУВААРИЛ....ШУНАЛТАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЖДҮ болон бусал санд бүү ойртуул....

0  |  0
Зочин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 05

МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАХ ХҮЧ НӨӨЦ БОЛОЛЦОО МАШ ИХ БИЙ..АЖЛЫН БАЙР Ч ХАНГАЛТТАЙ..МАНАЙ ЗАЛУУС Ч ЧАДАЛТАЙ УХААНТАЙ ...Монгол төр засаг сүүлийн 30 жилд улс орныхоо ЦӨМ болсон ард иргэдээ ор тас мартсан ...Харин ч манайхан УХААНТАЙ ЧАДАЛТАЙ учраас дотоодод ч гадаадад ч бүгд л чадлаараа ажиллаж амьдарч байна....Тэд хэзээ ч төр засгаас юу ч нэхээгүй өөрсдийгөө болгосоор өдий хүрсэн..АВАХ ЦАЛИН ӨНДӨР ..ХАНГАЛТТАЙ..ТОДОРХОЙ..АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦӨЛ НЬ ШААРДЛАГА ХАНГАСАН Л БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ...Ийм байвал цалингаараа бүхнийг бий болгоно бүтээнэ ...санаа зовохгүйгээр ажлаа өндөр бүтээмжтэй хийнэ ....

0  |  0
Зочин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 05

ЖДҮ....Энэ сангаас зээл авсан УИХ ын асангууд болон одоо байгаа гишүүд ёс зүй өргөсөн тангарагаа бодоод өөрсдөө хариуцлагаа үүрээч...Жирийн нэгэн аавын хүү шиг авах ёстой хүлээх ёстойгоо үг дуугүй үүрцгээ....Энгийн нэг иргэн хуогай хийхэд шүүх хэдийг өгөөд явуулдаг билээ....Томчуудад хэдийг өгөөд байгаа нь ялгаатай л байна даа....Энэ байдлаараа МОНГОЛЫН ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААСАА АНГИД БАЙЖ ЧАДАХГҮЙ ...ОДООГИЙН ШҮҮХ ЗАСАГЛАЛ ШЦДАРГА ЁСЫГ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ...НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХ ХАСАХ....ТОРГОХ ...ГЭДГИЙГ ЯЛ ГЭЖ ОЙЛГОХОД БЭРХ Л ЮМ....ШУНАЛ...хэзээ ч засрахгүй сэдэл шүү

1  |  0
1(202.21.109.42) 2020 оны 08 сарын 05

erhluultsenyy te

1  |  0
зочин(64.119.18.207) 2020 оны 08 сарын 05

манай тѳрийнхѳн чадаж байгаа юманд арга байхгүй гэж ард олондоо гайхуулж байгаа юм биз дээ гоё юм аа улс тѳрч байх цѳм хусчхаад 40хаяаад яваад ѳгдѳг

1  |  0
Зочин(103.10.21.51) 2020 оны 08 сарын 04

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ШУДРАГА ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ БАЙХ ЁСТОЙ....СЭТГЭГДЭЛ ХАТУУДААД БАЙНА УУ...ЦЕНЗУРДЭЖ БАЙХ ШИВ...юунаас айна вэ

0  |  0
Зочин(103.10.21.51) 2020 оны 08 сарын 04

АДМИНД: сэтгэгдэл устгахаа болиоч ээ ҮНЭН ҮГ ГАШУУН БАЙДАГ ЮМ .. хэнд ч хэрэггүй хэрүүл болохоор нийтэляихээд хэрэгтэйг нь устгахаа боль

0  |  0
Зочин(103.10.21.51) 2020 оны 08 сарын 05

Нийтйн албанд томилогдох эрх хасах....ШУНАХАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД АВИЛГАЧ НАР өөрсөндөө тааруулж гаргасан нэг ял нь энэ дээ.....ТӨР НИЙТИЙН АЛБАНД ганц 2 хон жил ажиллах нэж улайран зүтгэж очоод ...авах идэх хулгайлах луйвардах авилгадах г.м өөртөө хэрэгтэй бүхнээ гүйцэлдүүлээд ....гүйцээ....Учир нь авах ял нь тодорхой яагаад гээч...Сайн нь бол тухайн зүйл ангийн хамгийн доод ял сонсоно....дараа нь НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХ ХАСАХ эсвэл ТОРГОНО...ЭДГЭЭР ТОМЧУУД БҮГД ямар хариуцлага үүрэхээ мэдэж байсан шүү дээ ...Цаадуул чинь НИЙТИЙН АЛБАТАЙ албагүй амьдрах аргаа олчихно ..

1  |  0
Ard(183.197.62.247) 2020 оны 08 сарын 05

Ene odoo yu be

1  |  0
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Ard(183.197.62.247) 2020 оны 08 сарын 04

Ene odoo yu be

0  |  0
Ard(183.197.62.247) 2020 оны 08 сарын 04

Ene odoo yu be

0  |  0
Zochin(183.197.62.247) 2020 оны 08 сарын 05

Aria heternee

1  |  0
Zochin(183.197.62.247) 2020 оны 08 сарын 04

Aria heternee

0  |  0
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Маш гоё (66.181.181.156) 2020 оны 08 сарын 05

Маш гоё шийджээ. Онц ноцтой бүлэг, улсад олон тэрбумын хохиролтой хэрэгийг Уран сайханы аргаар шийдчихдэг. Гоё юмаа

1  |  0
Хулгайч(64.119.19.178) 2020 оны 08 сарын 05

Хэдэн турбумын хулгайчийг 40 саяар шагнав

1  |  0
40 сая(64.119.19.178) 2020 оны 08 сарын 05

За овоо ял оноогоод бсан Наад хүнээ хориж шийтгээч ээ 40 сая зүгээр л шагнал бна даа

1  |  0
Zochin(192.82.75.182) 2020 оны 08 сарын 05

Zaaval shorond hii geegyi baih yalgavartai handaad baigaa bolhoor buhimdaj baigaa boluu

1  |  0
zolboo(202.126.90.19) 2020 оны 08 сарын 04

yah gesen um beee? zaaval shorond hiij baij sanaa amardag humuus be?

0  |  0
Bataaa(66.181.170.215) 2020 оны 08 сарын 04

Mongolchuud tsuuhuulee baij dandaa l bie bienee dooshoo hiij baih um!!! uursduu tuluh bish! arai l ikh zawtai baindaa\n

1  |  0
z(192.82.78.27) 2020 оны 08 сарын 04

iiml bgaamdaa. jiriin bid bol yah boldoo..shudagra yos gj yarihaa bolimoor yum

1  |  0
Монгол улсых иргэн(202.126.89.187) 2020 оны 08 сарын 04

Манайхан хүний мууд дуртай юм аа! Улам л улайраад л хэрэлдээд байх юм! Энэ хүн юм байгаа биздээ? Заавал шоронд хийж алж байж тайвширдаг хэрцгий хүмүүс юм, арай ч дээ...

2  |  0
Zochin(202.126.89.211) 2020 оны 08 сарын 04

Хүний мууд дуртай юмнууд!!! Өөрсдөө сайн явж байвал бусад нь л хамаагүй биз!

1  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 08 сарын 05

Мөнгөний боол болсон шүүгчил ШҮҮХ ийг ингэж доромжилж болох уу? Наад этгээд чинь ЖДҮ сангий олон арван тэрбум төгрөгийг эрх мэдлээ урвуулан бусадтай хуйвалдан зувчуулсан үйлдлээрээ монголын дайсан гэдгээ баталж өгсөн хүн ш дээ. Ийм хангалттай үндэслэл байхад өхөөрдсөн шийдвэр гаргасан шүүгчдийг оронд нь яллах нь зүйтэй.

1  |  0
Хорлоо(31.10.147.193) 2020 оны 08 сарын 04

Хайран өдрийн хоолны мөнгө

0  |  0
Shudraga eos aldagav(202.126.90.73) 2020 оны 08 сарын 05

Shagnal garduulsan baina

1  |  0
Зочинннн(202.126.89.180) 2020 оны 08 сарын 04

erh medel alban tushaalaa urvuulan ashiglah hun bish dee.

0  |  0
Иргэн(202.126.89.211) 2020 оны 08 сарын 04

Ардчилал БОНДОО Төлөөөчэээээ!!!!!

2  |  0
Иргэн(202.126.89.211) 2020 оны 08 сарын 04

Ардчилал БОНДОО Төлөөөчэээээ!!!!!

2  |  0
Иргэн(202.126.89.211) 2020 оны 08 сарын 04

Ардчилал БОНДОО Төлөөөчэээээ!!!!!

1  |  0
Ард түмэн(202.126.89.72) 2020 оны 08 сарын 04

Нэг нэгнээ хэлмэгдүүлхээ больцгооё Монголчуудаа!!!

1  |  0
Зочин(202.126.89.180) 2020 оны 08 сарын 04

Uul ni shudarga hun dee

1  |  0
Zochin(202.126.89.72) 2020 оны 08 сарын 04

Заза тээр энэ хараа. Муусайн балиар дампуу юмнууд Та нар хэний захиалгатай ийм юм бичээд байгаа юм бэ!!!!!!!!!!!!!!!!!

2  |  0
Зочин(202.126.89.72) 2020 оны 08 сарын 04

Ардчилсан намынхан өөрснөө бондоо төлцгөөх хэрэгтэйш дээ ХАХАХАХАХА. Энэ доор коммент бичиж байгаа хүмүүс нээрээ татаахиймаа. Ёоооё ёстой хүний мууд дуртай хүмүүс юмаа.

3  |  0
Mongol ulsiin irgen(202.126.89.211) 2020 оны 08 сарын 04

Ardchiliinhan bondoo tultsguu!!!!! Ardchilal bondoo tultsguuuu!!!

1  |  0
Зочин(202.9.46.183) 2020 оны 08 сарын 05

11 компаниар дамжуулж өөртөө олон тэрбумын зээл авсан мөн бусдад хичнээн зуун тэрбумын хүүгүй зээл өгсөн энэ хүнбугай нь ялгүй өнгөрөөд нөгөө 950 сая зээл авсан Солтан нь 3 жилийн ял аваад шоронд ачигдаад ЗҮГЭЭР ТАТААЖИЙНОДОО МАНАЙ ЯРУУ АЛДАРТ МАНАНГИЙН ШҮҮХ ГУАЙ ХА ХАХАХА ХА

3  |  2
Зочин(202.126.89.72) 2020 оны 08 сарын 04

Одоо болношдээ. Цөөхөн Монголчууд байж дандаа л нэгнийгээ доош н татах юм. Энэ чинь бас зээл ш дээ.

3  |  2
Зочин(64.119.27.248) 2020 оны 08 сарын 04

Монголын Ялзарсан авилгач Щуух, Хуулийн байгууллагын унэн торх нь Энэ, 40000000 тогрог бол Батзоригийн 1 минутад олдог Авилгал нь байх, ингэж ард олныг доромжилж болохгуй шуу

1  |  0
ggg(103.229.120.125) 2020 оны 08 сарын 05

40 hun say uu haha bvvr need ni hurj bgaa bhaa

4  |  1
Нямаа(203.91.115.56) 2020 оны 08 сарын 04

Шүүгчид ял оноох гэж татаахиймаа. Жириин иргэдэд үнэн баавартай. Хэдэн тэрбумаар аваад 40 саяаар торгуулаал. Манайд дарга нар хужаанууд үнэн даам байна доо.

3  |  1
Top