"Эрэл"-ын Б.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрсөн сарын сарын 24-ны өдрийн 13:30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар сонгож авсан өмгөөлөгч нар дээрээ дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 13:30 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.72.126) 2020 оны 08 сарын 05

Энэ зальны хөрөнгө ял авч хариуцлагаа хүлээх нь тодорхой. Энэний хүү Жаргалан гэгчийг сайтар шалгах хэрэгтэй, тунч явдалтай эрхийн балай нь дэндсэн этгээд байгаа даа.

1  |  0
Top