Миний хүсэл мөрөөдлийг хамгийн сайн дэмждэг нь миний гэр бүл

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

Энэ удаагийн "Уран бүтээлч" буландаа залуу дуучин Эмматай /IG:emmmjin/ уран бүтээлийнх нь тухай ярилцсан юм. Продюсер Б.Ангирмаагийн отгон шавь гэгдэх түүний гал цогтой харц, зорилго тэмүүллээс залуус эрч хүч, үлгэр дуурайл авна гэдэгт итгэлтэй байна


-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Энхжин гэдэг. Уран бүтээлийн нэр маань Эмма. Одоогоор соло уран бүтээл гаргасан залуу дуучин байна.

-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?

-Цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэх сонирхолтой, их хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Чихэвчээр дуу сонсоод, орилоод л явдаг байлаа. Дунд сургуульд байхдаа хичээлээ тарчихаад гэртээ хөгжмөө тултал чангалж тавьчихаад дагаж дуулна, толины өмнө дуурайж бүжиглэдэг хүүхэд байсан. Тэгээд 2013 онд анх 25-р суваг телевизийн “Making the Band” шоуны шалгаруулалтанд орж, өөрийгөө өөр өнцгөөс харж, шинэ нээлт хийсэн гэхэд буруудахгүй байх. “Making the Band-2” шоунаас төрсөн “Extacy” хамтлагт орсноор дууны гараа эхэлсэн юм уу даа.

-Дуулахаас гадна ямар авьяастай вэ. Спортоор хичээллэдэг гэж сонссон?

-Би бага ангидаа Хятад улсын “Тиан жин” хотод суралцдаг байсан юм. Тухайн үедээ ширээний теннисийн хятад багшид шавь ороод хичээллэж эхэлсэн. Яг спортоороо шаргуу таван жил хичээллээд больсон. Ширээний теннисний нэгдүгээр зэрэгтэй. Сүүлд “TAI PEI SUMMER UNIVERSIADE 2017” тэмцээнд Монгол улсаа төлөөлж явсан юм байна. Одоо чөлөөт цагаараа л аав, ах хоёртойгоо тоглож байна даа.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?

-Ам бүл дөрвүүлээ. Манай аавыг Ц.Энхбат гэдэг. Одоогоор control.mn сайтад ажиллаж байгаа, сэтгүүлч, утга зохиолч, ширээний теннисний холбооны тэргүүлэгч гишүүн, судлаач хүн бий. Ээж маань хуульч мэргэжилтэй боловч гарандаа шидтэй гэмээр, хүн барьж анагаадаг, анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн хүн байдаг. Гэр бүл дотроо ганц эмч нь. Ах маань хувиараа бизнес эрхэлдэг, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга спортын мастер цолтой.

-Продюсер Б.Ангирмаа өөрийг тань отгон шавь гэдэг, хүмүүс ч анддаггүй юм билээ. Б.Ангирмаа багшийн шавь болоод хэр удаж байна?

-2015 онд би “Extacy” хамтлагаас гараад, Б.Ангирмаа багш шинэ охидын хамтлаг байгуулах гэж байгаа юм байна, чи очоод шалгуулаад үз гээд аавынхаа саналаар Б.Ангирмаа багштай очиж уулзсан юм. Тэгээд шалгуулаад “Кактус” хамтлагийн нэг гишүүн нь болж, өдий хүртэл багш, шавь гэсэн тодотголтой явж байна.

-“Киви-2” буюу “Кактус” гэх охидын хамтлаг байгуулагдлаа гэж дуулдаж байснаас яг олны өмнө танилцуулсан удаа байхгүй. Хамтлагийнхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Одоогоос таван жилийн өмнө Б.Ангирмаа багш шинэ охидын хамтлаг байгуулна, “Киви”-2 гэсэн тодотголтой, яг л “Киви” шиг гурван гишүүнтэй хамтлаг бүрдүүлнэ гээд нэлээн олон охид шалгаруулаад, тэр дундаас огт танихгүй гурван охиныг хамтлаг болгоод “Кактус” хамтлаг байгуулагдсан. Хэсэг шинэ дуу, уран бүтээлийн ажил хийж, олонд танилцуулах гэж байсан ч бусад гишүүд маань гэр бүлийн амьдрал зохиогоод хамтлагаасаа гарчихсан болохоор би соло уран бүтээлээ хийгээд явж байна. Одоо “Кактус” хамтлаг дахиад уран бүтээлийн ажилдаа эргэн орохоор шинэ охидын эрэлд гарсан байгаа.

-“Кактус” хамтлаг шинэ гишүүдтэй, уран бүтээлээ туурвиж эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Одоогийн байдлаар охидоо шалгаруулаад явж байгаа. Маш олон охид хамтлагт гишүүнээр орох хүсэлтэй, шалгаруулалтанд орсоор байна. Мэдээж тэр дундаас “Кактус” хамтлагийн өнгө төрхөнд тохирох тийм л охидыг бид хамтлагтаа авах болно. Хамтлаг яг л “Киви” шиг гурван гишүүнтэй байх болно. Б.Ангирмаа багш бид хоёр хамтлагийнхаа охидын эрэлд гарсан шүү..

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор man on the moon-тэй хамтран ажиллаж байгаа.

-Өмнө нь ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ? Хэдэн дуу гаргасан бэ?

-Хамгийн анхны дуугаа “Ocean grey” продакшнтай хамтарч “Feel Free” дуугаа цацаж байсан. Үүний араас “Bad girl” дууг гаргаж байсан. Өнгөрсөн зун Sanga артисттай хамтарч нэг дуу гаргасан.

-Бусад уран бүтээлээс хамтран ажиллах санал хэр ирдэг вэ?

-Манай найз нөхдийн ихэнх нь урлагийн хүмүүс байдаг. Найзуудаас хамтарч дуулах, клипэнд тоглох гэх мэт саналууд ирнэ. Мэдээж надад таалагдсан уран бүтээл байвал би дуртайяа хүлээж авдаг.

-Таны багын мөрөөдөл юу байсан бэ. Өнөөдөр таны мөрөөдөл хэр биеллээ олсон гэж та бодож байна?

-Мөрөөдөлдөө хүрсэн хүн их ховор шүү дээ. Амжилтанд хүрч байж мөрөөдлөө биелүүлдэг. Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээж яваа залуу хүн. Багын мөрөөдөл минь дуучин байсан.

-Цаашдын зорилго ирээдүйн төлөвлөгөө юу байна?

-Дуртай зүйлээ хийгээд эцэс хүртэл, бүр оргилд нь гарахыг хүсч явна. Ганц дуугаараа ч биш, мэргэжлээ давхар хөгжүүлнэ. Ойрдоо гэвэл энэ зундаа багтааж, шинэ дуугаа цацахаар яарч байна.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2018 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2020 онд Хэвлэлийн Хүрээлэнг төгссөн. Одоогоор control.mn-д ажиллаж байна.

-Хийх дуртай зүйл тань юу вэ?

-Иоггүйгээр амьдралаа төсөөлшгүй. Өөртөө цаг гарган иог хийдэг. Иогоор олон улсад багшлах сертификаттай болохоор удахгүй багшлах төлөвлөгөөтэй байна даа. Мөн ширээний теннис тоглоно, чөлөөт цагаараа кино үзнэ, дуртай номоо уншина гэх мэт их зүйл байна.

-Өөрийг тань илэрхийлдэг гурван зүйл?

-Иог, дуу бүжиг, цэвэрч, цэмцгэр байдал.

-Танд баярлалаа.

 Л.НОМИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(122.201.31.142) 2020 оны 08 сарын 11

Цэнд багшийн ач охин, манай Энхбатын охин ухаантай, ажилсаг, хүсэл тэмүүлэлтэй зөв хүүхэд байна. Охинд амжилт хүсье. В.Алзахгүй багш

0  |  0
Lml(84.226.118.133) 2020 оны 08 сарын 08

Huntei suuj huuhed garga geed bga malnuudad handaj helhed ene ohin ta nar shig urjij baaj idhees ooriig medehgui hun bish baina! Urjmeer bval oostdoo urj

0  |  0
л(122.201.21.223) 2020 оны 08 сарын 08

тэвэг толгойтой хүнтэй сууж хүүхэд гаргадаггүй дөрвөлжин биетэй авгай одоо болио

0  |  1
зочин(202.179.24.166) 2020 оны 08 сарын 06

ангирмаа гэж авгай нэрд гарах гэсэн хүүхнүүд охидын сэтгэлээр тоглочих юм, хэн одоо тэр киви шиг хамтлагт орж амвдралаа үрэхийг бодохийн. Энэ тэнэг хүүхэн л боддог байх, хөгширлөө дөө чи. Зүгээр л хүний ажил амьдралаар амьдар. Ангирмаа гэж атигар авгай хүний сэтгэл зүйгээр тоглож ханадггүй ээ, тэгээд энхбат охиноо энэ тоглоомын золиос болгох гээд гүйгээд байхдаа ч яахав, тэнэг хүн байна

0  |  0
L.E(202.9.46.226) 2020 оны 08 сарын 09

ИШ ЯМАР ТЭНЭГ ХҮҮХЭН БЭ СЭТГЭГДЭЛ УСТГУУЛААД ЯАЖ ХОЛ ЯВНАА ЗАЙСАН ХҮРНЭЭ ХХАХАХА

0  |  1
Z(202.9.46.226) 2020 оны 08 сарын 05

Өвөө нь мундаг сэхээтэн байсан. Энхбат гуай аавыгаа гүйцсэнгүй

0  |  0
(202.9.40.112) 2020 оны 08 сарын 05

Өөрт чинь эфирийн царай байхгүй байна аа

0  |  0
Top