Казахстаны бөхчүүд осолдож, гурван тамирчин амиа алджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 05

Казахстаны чөлөөт бөхийн таван залуу тамирчин Алматыгаас Тараз хүртэлх хурдны замд осолд орж, гурав нь таалал төгсжээ.

Жаксыбек Карабалаев, Жанбота Байбазар нар наймдугаар сарын 3-нд газар дээрээ нас барсан бол Ильяс Жумай эмнэлэгт хүргэгдсэн ч маргааш нь шархаа даалгүй тэнгэрт хальжээ. Харин Нурдаулет Заутбек, Чынгысхан Мухаметкалиев гэсэн хоёр бөх эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь тун тааруухан байгаа юм. 

 

Ильяс Жумай нь 2019 онд Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн АШТ-д хүрэл, 2011 онд өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2015 онд залуучуудын Азийн аварга болж байсан Казахстаны 65 кг-ын жингийн өсөх ирээдүйтэй тамирчдын нэгд тооцогдож байв.

Тамирчид зам тээврийн ослоор өөд болсон анхны тохиолдол биш бөгөөд 2000 онд Атырау мужад боксын үндэсний шигшээ багийн гурван залуу амиа алдсан.

Эх сурвалж: MWF / МЧБХ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.206.15.23) 2020 оны 08 сарын 10

ih haanii neriig end tendehiin yumnuudad hundedeed bna..um ma ni bad me hum.

0  |  0
Саран(202.55.188.88) 2020 оны 08 сарын 09

Бурхан минь ум мани бидни суухай

0  |  0
Сан(103.57.93.176) 2020 оны 08 сарын 08

Бурхан минь юу л болоод бндаа

0  |  0
Эгэл(103.212.116.218) 2020 оны 08 сарын 07

Эмгэнэл илэрхийлье Ум маани бадми хум

0  |  0
Зочин(116.125.52.120) 2020 оны 08 сарын 09

Ум мани бад ми хум!!

1  |  0
Z(202.9.46.226) 2020 оны 08 сарын 06

хайран залуус ум ма ни бад мэ хум

1  |  0
Top