УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ДАВАА ГАРАГТ шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Нийслэлийн прокурорын газраас Б.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшилсон. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товложээ. Тодруулбал, түүнийг энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гарагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм бурууг нь дэнсэлнэ.  

Улс төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдсан.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 07

mongoliin hogjiliin sadaa luivarchin byh oriig ni tolyylj , shorond hii hurdan...

0  |  0
Үочин(103.10.21.51) 2020 оны 08 сарын 07

800 саяын хэрэг ..ЖДҮ гийнх нь асуудлаар шүүх хурал хийх юм аа даа ..Нөгөө банкинд байршуулсан НД мөнгөний талаөр нэг ч үг алга ....800 саядаа бас л нийтийн албаны эрх хасах торгох гэнэ л биз ...МОНГОЛЫН ШҮҮХ ЯМАР АЖЛАА ХИЙЖ ЧАДАХ БИШ .НӨГӨӨ САЙД АСАН БАТЗОРИГТОЙ ХАМТАРСАН ГЭЖ ЭЭ .БАТЗОРИГ САЙД АСАН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАНААРАА ЯМАР ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ БОЛ..ЖДҮ авсан хүн болгоны тушаалд гарын үсэг зурсан сайд ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ТУШААЛ БОЛГОНДОО ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ЁСТОЙ..ГАНЦ УДАА ЗУРСАН БОЛ ТОРГООД Л ӨНГӨРНӨ ГЭХ СЭН..ЖДҮ олгох тушаал болгон дээр ГАРЫН ҮСЭГ ЗУРНА гэдэг САНААТАЙ ХИЙСЭН ҮЙЛДЭЛ ШҮҮ ДЭЭ

1  |  0
Багш (43.242.243.105) 2020 оны 08 сарын 07

Уг нь их даруухан, зөв сайхан харилцаатай, боловсролтой, том бизнес босгосон, хүмүүжилтэй хүн байгаа юмдаа. Өр зөөлөн сэтгэлтэй, их тусархаг, олон хүний амьдрал сайн л авч явдаг хүн. Нэг их харлуулаад хэрэггүй биз дээ. Гол нь банкны асуудлаа зөв шийдэж, нэг ч хүнийг хохиролгүй болгож, төрд төлөх ёстойгоо төлж барагдуулах нь их чухал.

0  |  2
kkk(103.212.116.169) 2020 оны 08 сарын 07

Улсыг хохиролгүй болгох нь чухал. Энэ балиар авгайг 100 жил хорих ч хэрэггүй. Хэдэн төгрөг луйвардсан түүнийг нь төлүүл. Өчнөөн тэрбумыг идчихээд 5 жил авчихаад нээлттэй шорон нэрийдлээр гэртээ ял эдлэх вий дээ. Ийм ялыг зохиосон дуракийг гянданд хорь.

1  |  0
Зочин(66.181.161.93) 2020 оны 08 сарын 06

Юун нийгмийн даатгал, юун капитал, юун ждү вэ? Түүнийг нийтийн 00-д бие засаад усаа татаагүйнх нь төлөө 20 сая төгрөгөөр торгохоор шүүхээс ял төлөвлөөд байгаа.

0  |  0
зочин(202.70.34.114) 2020 оны 08 сарын 06

яанз яанзийн нэр хоч яах вээ голнь улс хохиролгүйл боло нь чухал шүүү ард түмэн нүд салгалгүй харж бна

0  |  0
зочин(202.70.34.114) 2020 оны 08 сарын 06

Нийгмийн даатгалын мөнгөний асуудлыг шийдвэрлээрэйдээ. Бүхэл бүтэн шүүх засаглалтай улс байна энэ асуудлыг нийт ард түмний эрх ашгийн төлөө шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт найдаж байгаа бид харахл үлдлэээ

0  |  0
dash(68.226.67.57) 2020 оны 08 сарын 06

Ene avgai untahdaa hudee anij chaddag boluu Arisaa tataad dagzandaa boogood oyultsan hun Huurhii ene avgaichuud ichej uhemeer shuu

0  |  0
Mongol (64.119.25.7) 2020 оны 08 сарын 06

Hohirol baragduul!!!!

0  |  0
Patriot(217.6.171.138) 2020 оны 08 сарын 06

Harj bgarai mondolgchuudaa. 80sayar torgon.harj bgarai. ednar too toolj chadadgui ym bnlee

0  |  0
зочин(192.82.75.233) 2020 оны 08 сарын 06

Нийгмийн даатгалын мөнгөний асуудлыг шийдвэрлээрэйдээ. Бүхэл бүтэн шүүх засаглалтай улс байна энэ асуудлыг нийт ард түмний эрх ашгийн төлөө шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт найдаж байгаа.

0  |  0
zochin(1.72.7.92) 2020 оны 08 сарын 06

shulmas.g turhundunu yavuul ter tharai turh n yag shulmas turhuu yuch hiih.s buthahgui durak

0  |  0
зочин(139.5.218.161) 2020 оны 08 сарын 07

Энэ авгайгаас тэр Нийгмийн даатгалын мөнгийг л авч дансанд нь оруулаарай даа шүүгч нараа

2  |  0
Top