Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.08.10/ өглөөний 07:40 цагийн орчимд Цайз захын хойд талын гэр хорооллын замд элс ачиж явсан "Хово" маркийн авто машин замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүйн улмаас эргэлтэн дээр осолдож, айлын хашааг мөргөжээ.
Ослын улмаас тухайн айлын эзгүй байсан байшин нурж, хашаанд нь байсан хоёр авто машиныг мөргөсөн байна. Азаар хүний амь нас эрсдээгүй. Осол гаргасан жолооч хөнгөн гэмтэл авсан байна. "Хово" маркийн авто машины жолооч Э нь согтууруулах ундаа хэрэглээгүй, зохих бичиг баримт бүрэн байсан талаар эх сурвалж хэллээ. Урьдчилсан байдлаар тухайн авто машины жолооч хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоогүйн улмаас осол гарсан байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 7 )
хүний машин барьдаг хэд нь ихэнх нь багтаж шингэх газаргүй хогийн тэнэмлүүд байдаг дөө . төлбөрийн чадвар хэцүү дээ
Хүнд даацын авто машин жолоодох эрх олгох сургалтад жолоочийн сэтгэл зүйн нэмэлт хичээлийг заавал хамруулж өгөөд бас давхар шалгалт авдаг баймаар байгаан. Дандаа цус шингэн залуус 20 дөнгөж гарсан.. Нийгэмшээгүй, соёлгүй, бүдүүлэг,... Ийм хүмүүс хүнд даацын том оврын машин барийд замын хөдөлгөөнд оролцоод явхаар яах нь ойлгомжтой шүү дээ...
Энэ том тэрэг барьсан ,цус ойртсон лаларуудийг нэг бүрчлэн сэтгэцийн шинжилгээнд оруулаачээ. Тайван унтахаа байлаа.
tom mashinuud hurdaa yr n l tohiruuldaggui. hurd ihtei deerees n urd jahan udaan yvahaar signaldaad shahaad l aimar baidag \n
энэ Хоовоо гэж ямар муу машин бэ хэт хуучин машин, чанаргүй сэлбэг эсвэл энэ тэрийг нь аргалж хийгээд осол гараад байна уу . Зөвхөн засварын газар засдаг, гэрээр засдаггүй журамтай, бүртгэлтэй болох хэрэгтэй байна.
Ene tom teregnii jolooch nar er zamiin hudulguund mash buduuleg bdag sh dee uheh gj bga yum shig araas signaldaad hurdtai davhiad arai l denduuu
Том тэрэгнуудийг бугдийг техникийн узлэгт оруулаачээ Тэр архангайн ослыг хар Тормооз эвдэрснээс ямар их гай боллоо