БНХАУ-д 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажлыг шуурхайлна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна.

Уг Ажлын хэсэг өнөөдөр /2020.08.10/ хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэх өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уялдаа холбоотой, үр дүнтэй хамтарч ажиллах талаар холбогдох яамдын Дэд сайд болон ажлын хэсгийн бусад гишүүд санал солилцжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nemo(99.57.27.106) 2020 оны 08 сарын 11

ene genko novsh udahgui gazaraasaa taslag ogoh geg baig honi bas uuvchivdee ta nariig shorond hataah tsag aisuu

1  |  0
Top