Л.Мөнхтүшиг: Өнөөдөр 249 иргэн 1.3 тэрбум төгрөгийн зардлаар эх орондоо ирлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас яг одоо /2020.08.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөө өглөө 249 иргэн эх орондоо ирсэн. Энэхүү нислэгийг Европын орнуудын санхүүжилтээр үйлдлээ. Хилийн чинадад байгаа иргэдийг тасралтгүй авах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж гаднын оронтой хамтарч ажиллаж байна. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагаас бүх зардлыг дааж байна" гэх мэдээллийг өглөө. 

Европын холбоо болон Чех улсын Засгийн газраас нэг иргэнийг 7.3 сая төгрөгөөр 249 иргэнийг эх оронд нь авч ирэх зардлыг даасан байна. Энэ нь нийт 1.3 тэрбум төгрөгийн зардал болсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах (202.179.27.17) 2020 оны 08 сарын 11

УИХ ын 1 гишүүний ЖДҮ сангаас хуссан мөнгөтэй тэнцүү юм байна.

0  |  0
Top