ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД: Н.Төгсцогтын "Цагаан алтан медаль"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Найман жилийн өмнөх Лондонгийн олимпиос авч үлдээд хадгалчихмаар зураглал түүнийх байсан юм. "Лондон-2012"-ын хамгийн хатуу, хамгийн бахархам мөчүүд Төгсөөгийнх байлаа. Түүний ялалтууд, түүний спортын характер ямар их хайр төрүүлж байсныг эргэн дурсацгаая. Учир нь өнөөдөр түүний олимпийн мөнгөн медаль хүртсэн түүхт өдөр.

Монгол хүн олимпийн мөнгөн медалийг “голж”, нулимс унагасан нь тив дэлхийд хүрсэн бидний омогшин бардамнах шалтгаан болж байлаа.

Н.Төгсцогт маш дайчин, өөртөө итгэлтэй зантай. Гэхдээ тэрийгээ олны өмнө ил гаргадаггүй. Амьдрал дээр тэр илүү зөөлөн харагддаг ч эвдрээгүй инээмсэглэлийнх нь цаана итгэж болох эрч хүч, бардам бодол тэсэрч явдаг. Энэ бол спортоос олж авах ёстой дүр юм.

Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан Лондонгийн олимпиос тодорсон нь Н.Төгсцогт. Тэр 20 нас 50 хоногтойдоо олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болж байв.

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлсөн Н.Төгсцогт аваргын төлөөх тоглолтод Кубын тамирчин Робейси Рамирез Карразанаас ялагдал хүлээсэн ч түүний медалийг спортын сэтгүүлчид “ЦАГААН АЛТАН МЕДАЛЬ” хэмээн хайрлан бичиж байсан юм.

Алт шиг мөнгөн медалийн баяр найман жилийн өмнөх энэ өдөр тохиож байжээ.

Уулчин хүнд авирч үзээгүй уул бүр мөрөөдөл байдаг гэдэг. Монгол хүн мэргэжлийн боксын оргилд хүрэх ёстой гэсэн түүний мөрөөдөл, монголчуудын хүсэл биелэх болтугай. 
 


АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН
 

 
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top