Өнгөрсөн шөнийн 04.25 цагийн орчимд СХД-ийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж, амь насыг нь хохироожээ. Жолооч хэргийн газрыг орхин явсныг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө орой цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл ( 5 )
Явган хүн гарцнаас өөр хаагуур зам гарвал амьд гарах вэ?
ix xurdtai yawsan boltoi xairan zaluu xvnii ami nas
Zugtaagaad archaagui hun Chanargui hun bnshuu\n\n\n\n\n
буруу рультэй машиныг оруулж ирэхийг хориглоё
hm