УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир өмгөөлөгчөөсөө татгалзлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2020.08.12) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цаг өнгөрөөд эхэлсэн ч шүүх хуралдааныг долоо хоногоор хойшлууллаа. Шүүгдэгч Д.Дамба-Очир өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгчтэй болсон тул тэрбээр Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм.

Шүүхээс хүсэлтийн дагуу шинэ өмгөөлөгчид 10 хавтаст хэрэгтэй танилцах долоо хоногийн хугацаа өгч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн есөн хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Улмаар өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байдаг.  Энэ өдрийн Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг хоёр хоногийн өмнө батлан даалтад гаргажээ. 

Түүнийг ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй хэргээр шүүж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боль(202.70.37.34) 2020 оны 08 сарын 14

залжин нөхөр байна

0  |  0
zochin(192.82.70.138) 2020 оны 08 сарын 12

etthen taygalzahgvi yasion .hyral bolohoor eldev shaltag haij shotohiin

0  |  0
a(217.6.171.138) 2020 оны 08 сарын 12

China sda

0  |  0
Б.ЦОГТГЭРЭЛ(103.26.195.103) 2020 оны 08 сарын 12

МАФИЖСАН МАН - ЫН БҮЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧДЫН ҮНДСЭН АРГА ӨМГӨӨЛӨГЧӨӨСӨӨ ТАТГАЛЗАХ !!!

0  |  0
t(66.181.191.18) 2020 оны 08 сарын 12

bas hoolnii munguur torgoson ner zvvh gj b.auu

0  |  0
Top