М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүй алхаж, РЕКОРД тогтоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан Архангай аймгийн Чулуутын хавцал дахь 50 метрийн өндөрт 130 метр олсон дээр хамгаалалтгүй алхаж, замаа амжилттай тууллаа (2020.08.12). Тэрбээр өнгөрсөн жил  анх удаа Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр буюу 28 метрийн өндөрт 57 метр тросс байршуулан алхаж байсан юм. 

Тэнгэрийн алхаа буюу “Sky walk” хэмээх энэхүү экстрем үзүүлбэр нь  АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд М.Мягмарсайханы хувьд өндөр утсан дээрх дасгалаар Монголыг төлөөлөн хичээллэж байгаа анхны тамирчин юм. 

Түүний хувьд 1999 оноос циркийн чанга утасны үзүүлбэрт бэлтгэж байгаад, 2002 онд манежинд өндөр утасны үзүүлбэр тоглож, улмаар 2005 оноос барилга байшин, уул хад, цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр татсан утсан дээгүүрх үзүүлбэрийг хамтрагч Фрэдди Нокын хамт гүйцэтгэдэг болжээ. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.9.6) 2020 оны 08 сарын 12

Хэнд ч хэрэггүй үзүүлбэр байна. Байгаль дэлхийд уршигтай, өөрт ашиггүй, хүүхэд багачуудад буруу үзэл суулгасан

0  |  0
Zochin (133.82.250.243) 2020 оны 08 сарын 12

Hend heregtei geed end tend baigal suitgeed had chuluu tsoolj nuhleed yawaad baidgiin bee. Ene uulchid gej bas baahan hog hayadag humuus bna.

0  |  0
Amind ersdeltei(64.119.22.120) 2020 оны 08 сарын 12

Usch hun ysandaa gdg shig neg odor yum boloh vii dee.

0  |  0
Top