Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОУХМ, ахмад тамирчин Б.Болдбаатарыг хүлээн авч уулзан, МҮОХ-ны "Алтан очир" одон гардууллаа.
Өдгөө 54 настай ОУХМ, Ахмад тамирчин Б.Болдбаатар нь Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг 34 хоногийн хугацаанд амжилттай туулж, олон түмэн бахархсан билээ.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган дурдахдаа "Цар тахлын үед тэсвэр тэвчээр гарган хол замыг туулж, тамирчид төдийгүй, ард иргэдийн бадраасанд талархал илэрхийлье" хэмээн хүндэтгэл үзүүлэв.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл ( 1 )
bayar hyrgie, baharhaltai baina shyy