Хоёр хоногийн өмнө (2020.08.11) бялдаржуулах урлагаар хичээллэдэг хүдэр чийрэг нэгэн залуу Төв шуудангийн урд талын зам зохицуулах хэсэг дээр зогсож зургаа авахуулсан нь олон нийтийн сүлжээнд анхаарлын төвд байв.
Гурван настайгаасаа хойш гадаадад амьдарч байгаад арваад жилийн өмнө Монголдоо эргэн ирсэн фитнессийн багш Д.Очирхуяг энэ үйлдлийнхээ талаар “Залуус аа, атаархаад уурлаад, үг хаяад хэрэггүй дээ. Утасны цаанаас зөндөө мундаг баатрууд байна. Би энэ зураг авалтуудаа өөртөө дурсамж үлдээх гэж бас залуус хүн бүр биеэ гоё хөгжүүлж эрүүл амьдралын хэв маягтай болоосой гэж сайн юм бодож хийсэн. Хичээвэл та нар ч чадна. Архи дарс ууж, биедээ хор өгч, согтуугийн балгаар эхнэр, хүүхдээ зодож, амгалан тайван байдлыг нь алдагдуулж, агсам тавьж, эсхүл ээж, аавыгаа зовоогоод л... Одоо залуучууд минь жаахан эрүүлээр сэтгэж, өөрчлөгдсөн нь дээргүй юу. Би уураг ууж, дасгал хийж, тэрүүгээрээ орлого олж, гэр бүлээ тэжээж, гоё амьдруулахыг хичээдэг. Энэ чинь миний ажил шүү дээ. Түүнээс хийх ажилгүйдээ биш!
Өөрийгөө нэг хар, дараа нь үзэн ядагсдаа хар! Би ч бас муу залуу байсан. Зөндөө муу юм хийж байлаа. Одоо харамсдаг. Гэхдээ өөрийгөө өөрчилж, сайн хүн болох гэж хичээж явна. Та нар ч бас өөрийгөө өөрчилж чадна. Оройтоогүй байна. Намайг дэмждэг, урам өгдөг бүх хүмүүст баярлалаа” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Түүний инстаграм хаяг - www.instagram.com/hitecnutritionmongolia/
Сэтгэгдэл ( 6 )
saihan zaluu bn. yadgiin gants oldoh zaluu bas! yamar gudamjind sogtuu tasarch unasan bish! sogtuugaar mashin barij hun dairsan bish! yadiin neg l amidrana. zaluu saihan goe bie haatai busdad ulger duurial bolj yagaad bolohgui gej
Гүй ээ, нэг их атаархах сэтгэл бол төрөхгүй байна. Байх л зүйл шүү дээ. Сайхан л байна.
Ataarhaj, uurlaj ed esee vhvvlj bhiin orond zvgeer l jishee av l daa. Yagaad bolohgvı gej. Eyereg baiya aa manaihaan
eruul enh az jargal husii
Ok
Энэ фитнесийн тамирчид эр эмгүй яагаад ийм аймаар царайтай байдаг юм бол.