Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар UEFA-ийн зөвлөлийн гишүүн ажиллана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

 

 

 Европын хөл бөмбөгийн холбооны мэргэжилтэнүүд Монголд хүрэлцэн ирлээ. Франц улсаас ирсэн дасгалжуулагч Жак Дэвимэ Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллах юм байна. Мөн зуны хөл бөмбөгийн сургалтыг заахаар Гүржийн мэргэжлийн хөл бөмбөгчин UEFA-ийн  Грассрутс программын зөвлөлийн гишүүн Гаёс Дарсадзе хүрэлцэн ирсэн байна. Манай хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ирсэн Жак Дэвимэ нь UEFA-ийн зөвлөлийн гишүүн бөгөөд ДАШТ-нд үндэсний шигшээ багтай ажиллаж, Олимпик Марсель багийн дасгалжуулагч бөгөөд тус багтай аваргуудын лигт оролцож байсан туршлагатай тамирчин аж. Эдгээр хүмүүсийн бүх зардлыг Европын хөл бөмбөгийн холбооноос дааж байгаа байна.

Д.Яруу

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top