Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа /2020.08.10/ гарагт "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнийг яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргажээ.
Энэ талаар албаныхнаас тодруулахад "Яллагдагч Хойд овгийн Хадбаасангийн Бат-Эрдэнэд 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 30 хоног буюу нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэх мэдээллийг өглөө.
Түүнийг "Хөгжлийн банк"-тай холбоотой хэргээр шалгаж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Хулгайчаа барьсаан. Тэгээд 2 жил өгнө. Дараа жил суллагдлаа. \n
зээл авах чинь зах зээлийн үндсэн шинж ш дээ
ENE SDA G AL
eniig yagaad khileer oruulaad bgaa yum bol...iim khund khil neelttei bgaa yumuu...neg ch gsen yadarsan irgenee avdaggui yumuu...
Hujaa
жинхэнэ хулгайчаа барилаа одоо яах бол