Байцаагчийн торгуулийг зөвшөөрөөгүй “CU”-гийн асуудлыг ШҮҮХ шийджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, "Сити плаза" байрны 1-р давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар тус худалдааны газар нь “Хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгсөн байна. 

"Сэнтрал экспресс Си Ви Эс" ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй хэмээн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улмаар нэхэмжлэгч захиргааны хэргийн дав
ж заалдах шат, хяналтын шатанд гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.137) 2020 оны 08 сарын 13

KFC 100 гаран хүний эрүүл мэндээр хохироочоод байхад хэдэн төгрөгөөр торгосон болоод өнгөрсөн. Харин CU д одоогоор хордсон хүн байна уу Мэргэжлийн авилгачидын газрынхаан.KFC бол Генний өөрчлөлттэй тахиан махыг Хятадаас оруулж ирж шарж болгоод зардаг газар бөгөөд хаагддаггүйн шалтгаан нь эзэн нь эрх мэдэлтэй нэг ноён байдаг болохоор нь уу эсвэл.Ийм балай юм гэж хаана байдгийн.

0  |  0
зочин (192.82.77.142) 2020 оны 08 сарын 14

буруугаа өөрсдөөсөө хайгаач дээ бусдыг буруутгах тухай бодож байх юм даа шүүх зөв шийдвэр гаргажээ

2  |  1
Top