Монголын жүдо бөхийн холбоо хоёр шинэ Дэд ерөнхийлөгчтэй болжээ.
Тодруулбал, Монголын жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр "Жи Мобайл" ХК-ийн захирал Г. Дашням, “MGT mining” ХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ нар сонгогдсон байна.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвээр байгаа.
Тэрбээр 2019 оны аравдугаар сард шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Ууганбаатарыг томилсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )