Бясалгалд яваад сураггүй болсон эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоожээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Нийслэлийн Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос О гэгч эмэгтэй ор сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.

Түүнийг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн долоодугаар сарын 31-ний өдөр эхлүүлсэн байдаг. Улмаар ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг өнгөрсөн долоо хоногт үргэлжлүүлээд байсан юм. Тэгвэл сураггүй болсон эмэгтэйн ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Тухайн эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, нэг автомашин, нийт 28 хүн, хоёр автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулсан ч олоогүй байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.119) 2020 оны 08 сарын 13

ervvlgvi ;l baij de zailuul

0  |  0
Top