Наймдугаар сарын 14.
Үе үеийн жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, дэмжигч, Монголын ард түмний хувьд түүхэн өдөр.
"Сидней-2000" олимпиос нэг ч медальгүй ирсэн Монголын багийн найдварыг тээж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпиос энэ өдөр буюу наймдугаар сарын 14-нд 20-хон насандаа хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дараа 2008 оны Бээжингийн олимпын наадмын 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авсан өдөр мөн л наймдугаар сарын 14-нд тохиожээ.
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Монголын жүдочдоос төрсөн анхны Олимпийн аварга бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Монголын анхны Дэлхийн аварга жүдоч билээ.
Наймдугаар сарын 14 бол Монголын жүдочдын өдөр. Олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн жүдочдодоо олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг алдаршуулан мандуулсан баярт өдрийн мэнд хүргэе.
Монголын тамирчид 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд жүдочид зуны олимпийн наадмаас найман медаль хүртсэн бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 22 медалийг эх орондоо эзлэн иржээ.
ОЛИМПИЙН МЕДАЛЬТ МОНГОЛЫН ЖҮДОЧИД
ЖҮДО БӨХИЙН ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ЖҮДОЧИД
Алтан медаль
Мөнгөн медаль
Хүрэл медаль
Сэтгэгдэл ( 0 )