Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр сумын 12.8 км замын ажлын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 16

Монгол улсын авто замын сүлжээнд босоо тэнхлэгийн зам хэмээн нэрлэгдсэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын 2 дугаар хэсэг болох Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 12.8 км автозам өнөөдөр хөдөлгөөнөө нээлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгч байна. Энэ зам аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний салбарт томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийн ач холбогдолтой Орхон, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумын иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно. 2018 онд тус замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км зам ашиглалтад орж байсан бол ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гурванбулаг сум хүртэл үргэлжлүүлэн барихаар тусгагдаад байна.

Нээлтийн үйл ажилллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Зам тээвэр хөгжлийн яамны автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загадраднаа, Булган сумын засаг дарга Д.Наранбаяр, Хишиг-Өндөр сумын засаг дарга С.Мөнхтөр, гүйцэтгэгч компанийн захирал “Наранбулаг хан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Арахад нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Булган аймагт 2020 онд нийтдээ 28 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс 10 тэрбум төгрөгөөр тавигдаж буй энэ зам Хишиг-Өндөр, Гурванбулаг сум хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.191.241) 2020 оны 08 сарын 26

наад замын хяналтыхан чинь хэзээ ч зөв дүгнэлт тавихгүй ажилаа ч хийдэггүй зүгээр л хахууль аваад л үнэгүй хоол идээд л сууж байдагийн

0  |  0
Жолооч(76.90.96.173) 2020 оны 08 сарын 26

Одоо бүр давраад сум бүр лүү зам тавьж байх шив дээ. Ямар ачаа зөөх гэж байгаан? Дарханы замаа л тавиач дээ

1  |  0
Со ах(202.179.24.252) 2020 оны 08 сарын 26

Стандартын дагуу эсэхийг замын дурын хэсгүүдэд өрөмдөж үзээд дүгнэлт гаргаж ашиглалтанд хүлээн авах эсэхийг шийднэ ш дээ.

1  |  0
Top