Монгол Улсын өр 33.2 их наяд төгрөгт хүрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 16

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш /2020.08.17/ нээнэ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан /2020.08.14/ гарагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар Монгол Улс нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцсэн байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн найман их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг гэж Сангийн сайд төслийн танилцуулгадаа дурдлаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гийчин(202.55.191.194) 2020 оны 08 сарын 17

өр зээл тавиад байхаар чинь өрийн хэмжээ нэмэгдэнээ. нэмж зээл авахаа зогсоож, оюу толгойн гэрээг цуцалж, өр зээлээ төлмөөр бана шүү. төрийн толгойд гарсан үмбүүнүүд идэж завшихаас өөрийг хийхээ больж:ээ

0  |  0
Үүүүүзз(110.70.59.217) 2020 оны 08 сарын 16

3саяхан хүн амтай байч бүх ашигт малтмал баялагаа гадаадруу гаргаад байсан мөртөө яагаад ийм их өртөй байдаг вэ\n

0  |  0
m(192.82.71.89) 2020 оны 08 сарын 16

uriig aimshitai.nemjee. 22ih.nayad suuliin.26 jild hurimtlagdsan bsan MAN suuliin 4 jil erh barihdaa 33 ih nayad buyu 11 ih nayadiin ur tawij dee. enuugeeree gol ni yu hiij uls ornoo yaaj uud tatav gedeg ni sonin

0  |  0
Өр(202.179.24.252) 2020 оны 08 сарын 17

Өр хэн тавьсан бэ МОНГОЛ АРДЫН НАМ нэртэй гэмт хэргийн бүлэглэл. Өрийг юунд зарцуулсан бэ МАНАН гийн шунахай эрх мэдэлтнүүдийн шуналыг дарахад зарцуулжээ

1  |  0
Top