Засгийн газрыг шүүхэд өгсөн "Саусгоби сэндс" компанийн гомдлыг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн оны наймдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ.

Тухайн аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, БОАЖ-ын сайдын 2019.08.20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Засгийн газрыг шүүхэд өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан "Монгол чадал интернэшнл энержи", "Баатарван транс", "Өмнийн говийн баялаг", "ЕАИ", "Булаг сүүж майнинг", "Нитросибир азиа", "Саусгоби сэндс", "Саусгоби сэндс Гурвантэс Ноён" зэрэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Тэгвэл дээрх аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Тухайлбал, өнөөдөр /2020.08.17/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Саусгоби сэндс" компанийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүх хурлыг 11:00 цагт товложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top