Талийгаачийн цогцсыг уурхайн 35 метрийн гүнээс олжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны долоодугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж, тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан билээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байдаг. 

Тэгвэл өчигдөр /2020.08.16/ 10:47 цагт 19 настай Б-г 83.1 метрийн малталтаас эсэн мэнд гарган тус сумын Сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн бол өнөөдөр /2020.8.17/иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нуранги дороос олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.191.80) 2020 оны 08 сарын 17

\ntend 1 muu kazah yankanii umhii shees uhej baihad suid maid,end 1 mongol amidargej yavaad uhehed hench hardaggui,lalar undesten

0  |  0
Top