УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ "Энэ бол сонгуулийн төсөв. Тэрнийг тодотгох тухай ярьж байгаа шүү. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цар тахлын сураг ч байгаагүй. Би тэр үед нь Ч.Хүрэлбаатар сайдад сонгуулийн төсөв боллоо гэж хэлсэн. Тоогоогүй. Ч.Хүрэлбаатар дээр мөнгөний эрх мэдэл яваад байна, түүндээ сагаад байна. Өнөөдрийн төсвийн тодотгол бол цар тахлынх биш. Цар тахлын хууль батлаад Засгийн газарт эрх мэдлийг өгч байгаа нь парламент өөрсдөө эрх мэдлээсээ татгалзсан шүү. Ч.Хүрэлбаатар аа, чи хүний үг сонсож сур. Өнөөдөр хамгийн эмгэнэлтэй төсөв, “Чингис” бондын өртэй тэнцэх хэмжээний төсөв батлах гэж байна. Арай ч батлахгүй байх, сайн ажиллах хэрэгтэй. Ийм төсөв батлах шаардлага байна уу, ийм тодотгол хийх шаардлага байхгүй" хэмээн шүүмжиллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэний тавьсан өр. Баахан сонин нэртэй бондууд гайгаа тарьж байна
Энэ эргүү новш тавьсан гайт өрөө өөрөө хүлээн зөвшөөрчихлөө. Эргүү цайрчихсан одой