Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.08.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Манай улс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж чаддаггүй. Энэ бол хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой ял гэж үздэг. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байна. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх саналаа гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хэрэгждэггүй. Гэмт хэргийн хохирол барагдахгүй байна. Тиймээс хувийн байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн улмаар учруулсан хохирлоо төлөх зэргээр шинэчилж оруулж ирэхээр төлөвлөж байна.
Мөн "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэхээр төсөл нь бэлэн болсон. Хуульчийн мэргэжлийн үйл ажилалгаа эрхлэх зөвшөөрлийг нь олгодог болно. Үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах зохицуулалт орж ирж байгаа. Өнөөдөр маш их хуульчдыг бэлтгэж байна. Харамсалтай нь, ажлын байрны шаардлага хангасан хуульчид төгсөж гарахгүй байна. Хүний хувийн мэдээлэлд халдаж байгаа үед тухайн хүнд нь сигнал ирдэг зохицуулалтыг хийж өгнө. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, шинэлэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Сан үүсгэж архидан согтуурах эмнэг, донтой хүмүүсийг албадан эмчлэх, чиглэл руу эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийн тухай хуулийг өргөн барина. Цагаачлахаар хүссэн иргэдийн мэдээллийг нэгтгэнэ. Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлана" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 3 )
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ГАДААДАД УНАГАЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН, ХҮНИЙГ ДАХИН ГАДАГШ ГАРАХГҮЙ БОЛГОХ НЬ ЗӨВ. БАС МОНГОЛДОО БГА ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ ГАДААД РУУ ГАРГАХГҮЙ БАЙЖ УЛСЫНХАА НЭР ТӨРИЙГ ХАМГААЛАХ ЦАГ АЛЬ ЭРТ БОЛСОН ШҮҮ. ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ БААСТАЖ БНА.
Aluurchin elbegdorj Mongolchuudiig horson zanaj zyhej yzen yadaj, mongolliig ustgaj mongolchuudiig sonooh zorilgoor gadaad gyrneer donshuuchlan tenyychilj mongoliig Irak afgan syria shig bolgoj tsusan dalaid jivyyleheer sanaarhaj ene tertei uulzaj salbaganaj BAINA.\nYagaad aluurchin elbegdorj narand duraaraa durgij baina ve
Xoid Solongos bolloo doo huurhiis