Монголын Хөлбөмбөгийн холбоо ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд Хятадын Хөлбөмбөгийн холбоо болон МУБИС-тай хамтран “Атлетик Карьер” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Үүний үргэлжлэл болгож 2.5 жилийн хугацаатай эчнээ ангийг хичээллүүлэх талаар өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, спортын тэнхимийн багш Д.Анхбаяр нартай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар сурах бичиг хэвлүүлэн гаргах болон хөтөлбөр боловсруулах багийг бий болгож, ажлын хэсгийг томилсон бөгөөд ажлын хэсэгт МХБХ-ноос төлөөлж МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн хэлтсийн мэргэжилтэн Б.Буман-Учрал нар багтсан байна.
Сэтгэгдэл ( 0 )