Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг ГУРАВ ДАХЬ өдрөө шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа /2020.08.17/ гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Эхний өдөр улсын яллагчийн зүгээс шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг. Улмаар 19:00 цагийн үед завсарлаж, өчигдөр 10:00 цагт үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.08.18/ хоёр дахь өдрөө үргэлжилж, завсарласан.  

Тэгвэл өнөөдөр /2020.08.19/ гурав дахь өдрөө үргэлжилнэ. 

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-аас шалгасан байдаг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(192.82.66.101) 2020 оны 08 сарын 20

Энэ хулгайчудаас бага боловч хохиролоо төлүүлж авах н зөв шүү дээ.Ардчилалыг авсанд хийж чадах хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй байх даа...

0  |  0
Ан-ын гишүүн(202.179.24.187) 2020 оны 08 сарын 19

49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан хохиролыг хэд нугалж төлүүлээрэй. Төлүүлэхгүй ганц нэг жилийн ял өгсөн болоод хулгайлсныг нь өгөөд явуулчихвал шүүсэн шүүгч нараас ард түмэн нөхөх болно шүү.

0  |  0
Nuuts noyonoo helee.(172.58.43.4) 2020 оны 08 сарын 19

Uursduu buruugui gej bodoj bval unenee helsen ni deer bish uu ...doloon malaa\nHunii tushaalaar tolgoi ugui tom ajil hiih chin uls oron ard tumen ee hohiroochihood zugeer multrahgui l bolov uu , unen bas sunstei duu nar mini..

0  |  0
Батхүү(202.9.46.199) 2020 оны 08 сарын 19

Бүгд новшийн хулгайчид

0  |  0
Монгол Улсын иргэн(150.129.142.34) 2020 оны 08 сарын 19

Буян Жагаагийн ”энэ хогийн шүгэл одоо данхайчихаад хэн юм бэ” гэж Эрдэнэбатыг хэлдэг нь үнэн шдэ. Хувийн ууган дээд сургуулийн эзэн Лүндээжанцанг ”Лүндээд казино тоглох ямар юмны мөнгө байхав дээ” гэж аархдаг ”гал сөнөөгч” дөө. За Золжаргал ч цайчихсан нөхөр, үндсэндээ гучин жил банкны хоолыг ёроолгүй сав шиг идсэн гэж хэлж болно, ах Жаргалсайхан нь дилердэж улсын валютын санг тэр чигээр нь гөвчихсөн буюу 100 гаруй сая ам доллараар тоглочихдог мундаг эр, Да.Ганболд, Сүх-Эрдэнэ, Бат-Үүл нарын хамт.

1  |  1
Hohirol(98.113.248.233) 2020 оны 08 сарын 19

Mongoo uls butsaaj av

0  |  0
Hohirol(98.113.248.233) 2020 оны 08 сарын 19

Mongoo uls butsaaj av

0  |  0
Hohirol(98.113.248.233) 2020 оны 08 сарын 19

Mongoo uls butsaaj av

0  |  0
Hohirol(98.113.248.233) 2020 оны 08 сарын 19

Mongoo uls butsaaj av

0  |  0
L(66.181.161.7) 2020 оны 08 сарын 19

Mongolbank zoriud 49 xuvi av gesen zoriulaltaar bankind bus zes kompanitai geree xiij tuunii dansand mongo shiljuulsen uomuu. Ugui l baimaar

0  |  0
Top