Өмгөөлөгчөөсөө татгалзсан Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хуралдааныг 09:00 цагт товлосон.

Өнгөрсөн долоо хоногт түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлосон ч шүүгдэгч Д.Дамба-Очир өмгөөлөгчөөсөө татгалзсан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн шинэ өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа олгосон юм. 

Шүүгдэгч Д.Дамба-Очирыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цааз(202.179.24.134) 2020 оны 08 сарын 19

Монголын нууцыг Риотинтод аваачиж өгсөн үйлдэлд нь түүнийг цаазаар авч устгах ёстой.

0  |  0
Tamochir(66.181.184.69) 2020 оны 08 сарын 19

Ene novshiig bh gazart ni hurdan yavuulaachee.hurungiin huraaj 10 jil uguurui

0  |  0
Top