Ирэх долдугаар сарын 7-нд "Шуранхай" хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр 2004, 2007 онд гаргаж байсан цомгийнхоо дуунууд болон сүүлийн үеийн уран бүтээлээ толилуулах аж. Тоглолтод Морин хуур чуулга, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, уртын дууч Д.Жавхаасайхан, дуучин Д.Болд, "Хөсөгтөн", "Увертура", "S-4" хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох гэнэ. Дашрамд дуулгахад, тасалбарын үнэ 8000 төгрөг бөгөөд Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )