Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал есдүгээр сарын 3-нд "Туушин" зочид буудалд товлогдлоо. Хурлыг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлага, санхүүжилтээр “НЭГ ЗОРИЛГО, НЭГ БАГ” уриан дор зохион байгуулна.
Covid-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW-ээс энэ оны ихэнх тэмцээнүүдийг цуцлаад байгаа билээ. Энэ жил Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос томоохон тэмцээнүүдийг дараах байдлаар зохион байгуулахаар товлоод байна. Тухайлбал,
Иймд дээрх тэмцээнүүд зохиогдох нь эцэслэн батлагдвал Монгол Улсыг төлөөлж оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулилтыг хэрхэн хангах тухай асуудлыг энэ хурлаар хэлэлцэж батлах аж.
Мөн 2021 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг товлох, олимпийн эрхийн тэмцээн болон Олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэргийг хамтдаа хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргана гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )