Б.Махбалд оноосон 13 жилийн хорих ялыг 11 жил болгон буурууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр (2020.08.20) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Махбалд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн тухай дараах мэдээллийг өгч байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэв.  “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалыг “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан 13 жилийн хорих ялыг 11 жилийн хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.49) 2020 оны 08 сарын 22

Алуурчинг яагаад ингээд толгойг нь илээд өөгшүүлээд баыдаг бнаа манай хууль шүүх ийм байхад онц ноцтой гэмт хэргүүд яаж буурах вэдээ энэ гэмт этгээдтйг харинч бүх насаар н хориоочээ яагаад жилийг нь бууруулсанг таылбарла

1  |  0
зочин(202.55.191.194) 2020 оны 08 сарын 22

хүн алчихаад дуугуй л ялаа эдлээч дээ. Үхсэн хүн үг хэлэх ч биш дээ, үхсэнээр нь далимдуулаад худлаа ярьж гүтгээд байгаа нь маш бузар харагдаж байна. өөрийн хийсэн үйл лайгаа өөрөө гүйцэд үүрэхгүй бол хорвоод үлдэж байгаа үр нь үүрдэг тэнгэрийн ёс байна шүү.

2  |  0
Top