БИЧЛЭГ: Лука Дончич гэмтэж, Клипперс яллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 22

-Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн плей-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна-

Эхний тоглолт Raptors vs Nets хоёрын дунд өрнөлөө. 117:92 харицаатай Toronto Raptors баг хожсоноор 3:0 харицаатай тэргүүлсээр байна.

Харин хоёрдох тоглолт Denver Nuggets vs Utah Jazz багуудын 3 дах тоглолт болж, 124:87 харицаатайгаар Utah Jazz баг яллаа. Ингэснээр 2:1 харицаатайгаар Utah Jazz баг тэргүүлж байна.

Гуравдах тоглолт Celtics vs Philadelphia багуудын тоглолт болж, 102:94 харицаатайгаар Boston Celtics баг 3:0 итгэл төгс тэргүүлсээр байна.

Хамгийн сүүлийн тоглолт LA Clippers vs Dallas багуудын сонирхолтой тоглолт боллоо. Багийн лидер тоглогч Кавай Ленард 36 оноо, 9 самбар, 8 оновчтой дамжуулалт хийж, Dallas багийн лидер тоглогч Лука Дончич 3-р үед гэмтсэн юм. 130:122 харицаатайгаар LA Clippers баг цувралыг 2:1-ээр тэргүүлж байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top