Замын хөдөлгөөнд оролцож байхдаа бага насны хүүхдийг машины цонхоор гарган барьсан зураг цахим сүлээнд нийтлэгдэн, олны анхаарлыг татаад байна. Тэгвэл холбогдох газраас дээрх этгээдэд өнөөдөр /2020.08.23/ торгуулийн арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтыг зөрчсөн тул 50 мянган төгрөгөөр торгожээ.
Эцэг эхчүүд та бүхнийг тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )