"Жаст"-ын Ш.Батхүү, Г.Алтан нарыг ӨНӨӨДӨР шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.  

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.08.24/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Шүүх хурлыг 10:00 цагт товлосон. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүнэ.

Харин "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан эсэхийн гэм бурууг дэнсэлнэ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.85.103) 2020 оны 08 сарын 24

Шунал ихэдвэл шулам болноо гэж ....Залилан хулгай луйвар хийж байж санаа нь амардаг этгээдүүд юм уу хаашаа юм.....Ээж хүн хүүхдийнхээ хүүгийнхээ амьдрал ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОХ ШИГ АЙМШИГТАЙ зүйл энэ хорвоод үгүй л болов уу...АЛТЖИН том гарын хулгайч нартай нийлж хүүгээ хэцүүдүүлж байна даа... БАТ ҮҮЛ баатар ч гэсэн хүү ЧУЛУУДАЙГАА хэрэгт холбогдуулчихсан хамт шүүхэд дуудагдаж байсан даа ХАРАМСАЛТАЙ....хүүгийнхээ хувь тавилангаар тоглож ТЭДНИЙГЭЭ хайрлахгүй л байна даа.....

0  |  0
пппппппппппп(192.82.66.172) 2020 оны 08 сарын 24

эьмв бө дол ү б з д а п бхиимаа том бөс суграа гэх мэт

0  |  0
Top