Л.Оюун-Эрдэнэ: Сайд нар томилгоо хийдэггүй болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Шинэ Засгийн газар бүрдэж, сайд нарыг томилохтой зэрэгцээд төрийн албанд халаа, сэлгээ явагддаг. Тэгвэл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн шинэ Засгийн газар сайд нараа томилоод багагүй хугацааг үдлээ.

Энэ хугацаанд төрийн албанд халаа, сэлгээ явуулсан эсэх асуудалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2020.08.24/ тайлбар өглөө.

Тэрбээр "Бусад улсад бол Хүний нөөцийн яам томилгоо хийдэг юм билээ. Манайхаар бол Төрийн албаны зөвлөл. Сайд нар томилгоо хийхгүй. Харин манай яаманд ийм ажлын байр байна гэж захиалга өгөнгүүт Төрийн албаны зөвлөлөөс хоёр хүний сонголттой өгдөг. Ингэснээр хардалт үгүй болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр яригдаад явж байна. Түүн дотор тусгагдаад явах байх" гэх мэдээллийг өгчээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.115.126) 2020 оны 08 сарын 27

Сарангэрэл сайдаас чинь эхлээд халаа сэлгээ эхэлсэн.Одоо БХБЯаманд үргэлжилж байна.Намаас гарч ирсэн сайдууд намдаа хариу барих нь зүгээр ердийн үзэгдэл Оюунэрдэнэ худлаа битгий попор чи ч энэ замаар гарч ирсэн.

0  |  0
zochin(203.91.115.243) 2020 оны 08 сарын 25

coronogiin huuli bariad huuli bus tomilgoo mash ukh hiij bgaa zasgiin gazar\n

0  |  0
Багш(122.201.24.59) 2020 оны 08 сарын 27

Худлаа, өнөөдөр сэйфчин Хүрэлбаатарыг Анагаахын захирлаар томилсон. Ж.Цолмон нь харин сэйфтэй хаях мөнгө үлдээсэн эсэх нь эргэлзээтэй.

0  |  2
Үл мэдэгч(122.201.24.59) 2020 оны 08 сарын 24

Ингээд л үл мэдэгч царайлаад, гүрдийгээд байх бололтой. Дөнгөж өнөөдөр Анагаахын захирлаар сэйфчин Хүрэлбаатарыг томилоод, нэг агуу ихийн дэмийрэлтэй авгайг солилоо. Харин Ж.Цолмон Хүрэлбаатартаа сэйфтэй хаях мөнгө үлдээсэн эсэхийг бид таашгүй.

0  |  1
Zochin(119.40.103.6) 2020 оны 08 сарын 24

Xudlaa end tend shalchignaad bxaar xubiin yum shig bolchixson xeden agentlag tsegtsleech.

2  |  1
Top