Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.08.25/ боллоо. Хуралдаанаас ямар шийдвэр гарсан талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төсөлд нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зорилго дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан хуулийн хүрээнд үзүүлж байгаа 12 үйлчилгээний төрөлд нийт 1.5 сая хүн ам хамрагддаг. Өнөөдрөөс дөрвөн үйлчилгээг нь цахимаар үзүүлэхээр "И халамж" цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байна. Үүнээс гадна ТҮЦ машинаар тухайн үйлчилгээг авч болно. Ингэснээр төрд байгаа бүх мэдээллийг нэгтгэнэ. Нэгтгэснээр 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр мэдээллийн сангаасаа шууд авах боломжийг бүрдүүлсэн" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Цаашид үлдсэн найман үйлчилгээг нь цахимжуулна. Банкуудад дараалал үүсэхгүй болно. Ачааллыг нь бууруулна. Эмзэг бүлгийн хүмүүс данс байхгүй хүн ч бий. Тэдэнд Төрийн банк цахим картыг үнэ төлбөргүй олгохоор болсон. Цахим систем нэвтэрсэн ч уламжлалт арга давхар явна. Гэхдээ цаашид зөвхөн дансаар нь халамжийн мөнгийг олгодог, өөрийнхөө өргөдлийг гаргаж, үйлчилгээгээ авдаг болно. Эхний ээлжид насны хишиг, одонгийн мөнгө, жирэмсэн эхийн тэтгэмж зэргийг заавал хороо, дүүрэг дээрээ очиж бүртгүүлэхгүйгээр цахим үйлчилгээгээр авч болно" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
өрөх толгойлсон эхиин мөнгө авч байгаагүй 5н жил болж вн өгөдгүй