Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш /2020.08.27/ 10:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
Ардчилал,хүнийй эрх,шудрага ёс гэж хамгийн их ярьдаг хүмүүс л хамгийн шудрага бус байх юм даа...
Ардчилалын нэрээр хөрөнгө хулгайлж баяжсан хүмүүсийг шийтгэхээс гадна хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Албан тушаалаа ашиглаж энд тэндэхийн тендерийг шинэхэн байгуулагдсан өөрийн хамаарал бүхий компани руу оруулах байдал энэ улсад газар авсан.