Баяр наадмаар морь, бөхийг зурагтаар дамжуулдаг байсан бол өнөө жил сур харвааг наадамчин олон шууд үзэх боломжтой болжээ. Үзэгч олонд хөтлөгч Д.Батбаярын тайлбартайгаар хүрэх юм байна. Шууд дамжуулахтай холбоотойгоор харваачдын намтар түүх, алдар, цол зэргийн мэдээллийг бэлтгэх гээд Сурын холбоо багагүй ажилтай байгаа аж. Түүхт ойн жил ойролцоогоор 300 орчим харваач цэц мэргэнээ сорих болов уу гэсэн таамаглалыг энэ холбооноос гаргажээ. Үзэгч олондоо сонирхуулахад сурын талбайг засч байгаа бөгөөд нар, борооноос хамгаалсан саравч, дэлгэцтэй болгож, зурхайг өргөсгөхөөр ажиллаж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )