Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалгаанаар хуралдаа ирээгүй тул хурлыг хойшлууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.27/ 10:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хойшиллоо. Учир нь, шүүгдэгч Э.Бат-Үүл эрүүл мэндийн шалтгааны улмаар шүүх хуралдаа ирээгүй байна. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.   

Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан байдаг. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(202.179.26.56) 2020 оны 08 сарын 28

Сууллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял шийтгэ

0  |  0
зочин(59.153.87.168) 2020 оны 08 сарын 27

МУУ АЛУУРЧИН ХУЛГАЙЧ ӨМДӨНДӨӨ ЧАЦГА НЬ САВИРЧ БАЙГАА БИЗ

0  |  0
Top