Үндсэн хуулийн ЦЭЦ ирэх долоо хоногт хуралдана

2020 оны 08 сарын 27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болно. Хуралдаанаар  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

Маргааныг нэр бүхий иргэний Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээллийн дагуу үүсгэв гэж өнөөдөр /2020.08.27/ Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top