Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль бусаар зөөврийн рентген аппарат ашиглаж байсанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Урьдчилан сэргийлэх хяналтыг “Хануй грейс”, “Тод цагаан”, “Номиун”, “Цэн номин”, “Номин төгөлдөр”, “Энхийн мишээл”, “Түүт фэйри” зэрэг 7 шүдний эмнэлгүүдэд хийхэд 1 эмнэлэг тусгай зөвшөөрөлгүй зөөврийн рентген аппарат ашиглаж байсныг илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.
Цацрагийн үүсгүүр ашигладаггүй шүдний эмнэлгүүдэд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр цацрагийн үүсгүүрийг ашиглах, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн талаар зөвлөмж, мэдээлэл өгч ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )