Төрд сонгосон түшээдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгогчид нь өнөөдөр ид сонжиж сууна. Парламентын шинэхэн гишүүд “харж байна”, “судалж байна”, “сурч байна”, “хуучин гишүүдээс халгаж байна” гэж шалтаглан хагас жил “хэлгүй” суух нь элбэг байсан цаг улирчээ. Энэ жил УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хаа очиж мэргэжил, боловсрол сайтай, үг яриа цэгцтэй юм.
Гэтэл дунд нь “солгойрч” орж ирдэг содон гишүүн ч байна. Улсын төсвийн тодотгол, таван жилийн төлөвлөгөө ид хэлэлцэж байхад Монголын хамгийн олон хүн амтай орон нутгийн нэгж болох Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн П.Анужин тарчиг татуухан тойрогтоо ойртуулах хөрөнгө мөнгө, бүтээн байгуулалт ярихын оронд торгоны хээ сонжиж суух. Ядуу тойргийн тансаг гишүүний гаргасан санал үнэхээр тэнгэрийнх ажээ. Харанхуй гудамжаа гэрэлтүүлэх, халгайн дунд тоглож суугаа багачуудыг цэцэрлэгжүүлэх, холоос сургуульдаа айн хулган гүйх сурагчдыг сургуулийн автобустай болгох, аав ээжийг нь ажилтой орлоготой байлгахын төлөө үгээ хэлэхийн оронд төрийн дээдсийн дээл өмсгөлийн хээ чухал болоод явчихлаа.
Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг үндэсний агуулгаар баяжуулах талаар чуулган дээр яригдсаныг өлгөж аваад Японд төрийн томчуудын хувцасны хээг тодорхой заасан байдаг тул үүнээс үлгэр авч төрийн хүний өмсөх дээл, эдлэлийн бэлгэдлийг маш тодорхой зааж өгөхийг санал болгов. Удахгүй “Торгоны хээ шинжүүлэх ажлын хэсгийг П.Анужин гишүүнээр ахлуулан байгуулж, шинжээнд тэнцээгүй дээлтнүүд ёслолын үйл ажиллагаанас хасагдмой” гэсэн хууль юм уу, тогтоол гарах вий. Корона намжихаар Японы төрийн дээдсийн өмсгөлийн хээг судлах ажлын хэсэг гарч Наран улсыг зорьж ч мэднэ. Өмссөн дээлийн хээг нь хараад албан тушаалын зэрэг зиндааг нь ялгадаг болох нь л дээ.
Тэнгэр заяатай түмнээ тодотгож үүлэн хээтэй дээлтэй нь Ерөнхийлөгч, хууль тогтоомж саадгүй хэрэгжихийн тухайтад усан хээтэй дээлтэй нь УИХ-ын дарга, Засгийн газрын тогтвортой байдлыг тунхаглаж уулан хээтэй нь Ерөнхий сайд ч гэдэг юм уу.
Эрхэм гишүүд ч П.Анужин гишүүний дээлийн хээг сайтар судлан үзэж тайлбарлуулж байж шинэ хувцас зэхүүштэй.
Гэхдээ энэ бол наргиан биш. Дэл сул гэмээр ийм яриа юунд хортой гээч. Эмэгтэй гишүүдийн үнэлэмжид маш их балагтай.
Х.Булгантуяа, Ч.Ундрам гээд төр түшмэгцээ хууль санаачилж, хуучин гишүүдтэй ана мана өрсөлдөх хэмжээний бүсгүйчүүд УИХ-д шинээр сонгогдсон. С.Одонтуяа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг гээд туршлагатай эмэгтэйчүүд ч дахин орж ирлээ. Гэвч нэг эмэгтэй гишүүний болчимгүй үг бусдыгаа балладаг гэмтэй. Түүнээс болж эмэгтэй түшээд хэчнээн авууштай үг хэлсэн ч хүн тоож тоомсорлохоо больдог. Эрэгтэй гишүүний алдааг нийгэм “Эр хүн” хэмээн дөгөөж хүлээж авдаг ч эмэгтэй гишүүн бүдэрвэл өөрийгөө хийгээд өрөөлийг давхар хамаатуулж нийтээрээ нэр хүнд нь сэвтдэг.
П.Анужин гишүүний сая хэлсэн үгнээс өлгөөд эмэгтэй гишүүдийг гоочилсон “Тэд өөр юугаа ярих вэ дээ” гэсэн үг нийгмийн сүлжээгээр харагдах болов.
Эрчүүдээсээ хоёр, гурав дахин илүү хэрсүү, чамбай байж эмэгтэй улстөрчийн үнэлэмж тогтдог гэдгийг анзаарах учиртай ч шинэхэн гишүүн П.Анужинд энэ удаа торгоны хээ соньхон болоод явчихлаа. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн асуулт шиг чамин, нандин үг шигтгэж бус, төрийн хүний зангарагтай ухаан зааж байж их улс төрд байр сууриа олно гэдгийг эрхэм гишүүн анзаарах биз ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 61 )
Салаад vр хvvхэддээ тэтгэмж егехгvй огт бгаа эцэг нэртэй новшнуудад яиар хариуцлага хvлээлгэх хууль санаачлаач. Чи ч яахав 3 эцгийн 4 хvvхдийнхээ баян аав нараас нь ечнеен сая тегрег салгаад сайхан амьдардаг хvн.
Японд ширээний хvvхэн бсан япон евгентэй гэр бvл болж явсан хvvхэн л гишvvн болчихоор яана даа. Самуун явдлаараа эрчvvдийг урзижсан зальтай айхтар хорчин эм
Үргэлж хүнийг харлуулах, учир нарыг тусгаагүй байж муулж гоочлохоо Болиоч ээ. Торгоны хээ бэлэгдлийн талаар Их чухал ойлголт байдаг тухай би уншиж байсан юмаа. Түүнийг л анхаараарай гэсэн үг байх гэж бодож б8
Энэ авгай чинь балай элий юм биш үү Сонгинийнхөн дээлийн хээнээс илүү дэндүү олон асуудал байхад солиотой юм хуцаж суух ч гэж дээ
Songinohairhanchuudaa odoo tavilan yum daa.ta hed maani gangan baihad l boloo doo haha.yaduural , ajilguidel , arhidalt ,huuhdii erh zurchih tuhai asuudal bol daraagiin asuudal shu haha
hujaach gesen saihan mongol huuhen eh
Энд голдуу эмэгтэйчүүд сэтгэгдэл бичиж байгаа болов уу Зарим нэг хүн бичиж байгаа зүйлдээ анхаармаар юм Орчин цагийн бүсгүйчүүд ийм атаархуу...бусдыг муулахдаа гарамгай байж болохгүй байх аа ...Та нар өөрөөр бодож ЗӨВ ХАНДЛАГТАЙ байвал ямар вэ...УЛС ОРНЫ ОРШИН БАЙХ эсэх нь ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЭХЧҮҮД ТА БҮХНИЙ ХАТАН УХААНААС ХАМААТАЙ гэдгийг бодож ойлгоосой доо ...Ээж хүн ямар байна таны хүү охин яг л тэр араншингаар эхнэр ямар байна таны нөхөр яг л тэр араншингаар ...та анзаарахгүй ЭНЭ БОЛ ДАЛД ХОЛБОО гэдгийг ухаар...Хэрэггүй атаархуу зан хорон санаа хэнд хэрэггүй дээ ХАРИН ӨӨДРӨГ ӨГӨӨМӨР БАЙ
За яахав дээ Нийгэм олноо хорлох юм хэлээгуй ээ Харин тэр Ундрам Монхцэцэг нар яагаад ардын хуухэд англи хэл сурахыг эмэргууцээд байнаа Болимоор юм Бид хуухдээ сайн сургуульд огмоор байна Хуухэд эцэгьэхийн санал хамаагуй юу
Энэ зөв шүүдээ, төрийн өндөр албан тушаалтан тэдний гэргий нар улсын нэр хүнд нүүр царай, гадаад яамны ёслолын хэлтэсийнхэн анхаарах ёстой, Ялангуяа гадаад арга хэмжээний үед,заримдаа ч нүүр улаймаар байдаг шүү
has temdeg chini bas hujaashd
Унтсан эрчүүдээсээ майжиг хөлөө яаж нуудгын бол. Оронд болхоор тэгсхээд аргалдын болуу?
Tolgoiniih ni chadal ter torgonii heenees tsaash garahgui bolood ter. Henii huuhdiig gargaj yamar geerei deel omsoh be geed l sanaashirch suugaa biz.
Tolgoiniih ni chadal ter torgonii heenees tsaash garahgui bolood ter. Henii huuhdiig gargaj yamar geerei deel omsoh be geed l sanaashirch suugaa biz.
Tolgoiniih ni chadal ter torgonii heenees tsaash garahgui bolood ter. Henii huuhdiig gargaj yamar geerei deel omsoh be geed l sanaashirch suugaa biz.
Tolgoiniih ni chadal ter torgonii heenees tsaash garahgui bolood ter. Henii huuhdiig gargaj yamar geerei deel omsoh be geed l sanaashirch suugaa biz.
Tolgoiniih ni chadal ter torgonii heenees tsaash garahgui bolood ter. Henii huuhdiig gargaj yamar geerei deel omsoh be geed l sanaashirch suugaa biz.
Зөв өнцгөөс харвал тийм ч буруу зүйл хэлээгүй юм шиг.
Хөндөх лсэдэв шүү Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг байдаг даа Ямар ч бол төрийн хүн хэн ч бай матармогой луу эдлэх нь тийм ч нүдэнд дулаан хаарагддаггүй шүү
Анужин зөв асуудал хөндсөн. Аахар шаахар, ахуйн элдэв асуудал, мал мах ярьж суухаар, алсыг харсан, улс орны нэр хүнд, дүр төрх, дипломат ёс, дэг жаягийг боловсронгуй болгох, хүний оюун санааны бүтээлийн том төлөөлөл бэлгэдэл зүйтэй холбоотой асуудал шүү.\nОйлгохгүй, мэдэхгүй бол ам байна гэж бурж доромжлолгүй байвал таарна.
Торгоны хээ ярьж суухаар улаан махны хэрэг үйлдээд байгаа гаж донтонгуудын ялыг чангатгаачээ. Эмэгтэй хүн эх хүн юм бол зүрх чинь эмтрэх гүй байна уу сонсохоос ч аймар зүйл их болж байна
Энэ хүүхэн эрүүл биш ээ. Өдөр өнжүүлэхэд 2 тэрбум өгч яах гэж байгаа юм цэцэрлэг барих хэрэгтэй шдээ. Өдөр өнжүүлэх ийн цэцэрлэгээс илүү тавьж болохгүй шдээ.
Харин ч их зүйл уншиж судалсан хүн учраас л төрийн томчуудын дээл хувцасан дээрх үсэг, дүрснүүдийг хараад харамсдаг байсан байлгүй юу ч мэдэхгүй хүмүүс худлаа мэлэмхийрч нэгэн рүүгээ давшилж бай, Ануужин тавьсан саналынхаа үндэслэлийг яривал та харин ичих байхдаа...
Onoodor iim uym yariad suuh tsag n mon u,ard olon n yaduurch zovj bhad
Сонгинохайрханы согтуу сонгогчид хээгүй дээл өмсөөрэй. Заяа чинь тэр.
юу нь буруу байгаа юм. Сэтгуулчид бас сонин юмаа
Huurhiiduu yugaaa medehgyi amitdiig end hycheer avchiraad uhaan hyrehgyi ajild durgyi lamd darj baij sahil hyrteeh gedeg l bolj baina.gishyydiig ergyylen tatdag huuli sanaachlah zorigtoi gishyyn baina uu.Cerenpuncag the meteer ehleed yavuulchihmaar yumaa.uls ornoo bodoh heregtei
Deeliin ongo songojdee bid nar jombogo gej yug xeldeg yum be?bie vneldeg xvniig xeldegvi yumaa.xarin jombogo gej yag anyjim shig xvniig xeldeg yum,xatan yxaan ene xvnees goridood demii bizdee.ix xyralaas neriig ni tatax yumsan
улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг зарим нэгний бодлоггүй үг үйлдэл үгүйсгэх вий дээ.. зөв асуудал хөндсөн байна..
uul n buruu yum heleegui bololtoi.Mongoliin turiin tusheenuud Hyatad hanz usegtei torgo daavuugaar deel, hantaaz hiij umsuh yum.Ter hanzniihaa utga uchiriig ch mededgui yanz buriin heetei yum tohson tuuj yavdag.Jishee n hujaanuudiin hunjil der hiideg hanztai torgiig mongolchuud deel hiigeed umstsun turiin yoslol deer haa saagui heden arvaaraa tuuj yavdag.Gadaa ulsad suugaa diplomatuud hurtel hujaa hanz usgeer goyod tuuj yavdagaa odoo boloh heregtri.Mongoliin hytad sudlaliin surguuli tenhimuud, gadasd yaamnii hyatad hariutssan heltesiinhen, turiin yosloliin albaniihanii muu ajillagaag l Anujin
uul n buruu yum heleegui bololtoi.Mongoliin turiin tusheenuud Hyatad hanz usegtei torgo daavuugaar deel, hantaaz hiij umsuh yum.Ter hanzniihaa utga uchiriig ch mededgui yanz buriin heetei yum tohson tuuj yavdag.Jishee n hujaanuudiin hunjil der hiideg hanztai torgiig mongolchuud deel hiigeed umstsun turiin yoslol deer haa saagui heden arvaaraa tuuj yavdag.Gadaa ulsad suugaa diplomatuud hurtel hujaa hanz usgeer goyod tuuj yavdagaa odoo boloh heregtri.Mongoliin hytad sudlaliin surguuli tenhimuud, gadasd yaamnii hyatad hariutssan heltesiinhen, turiin yosloliin albaniihanii muu ajillagaag l Anujin
СЭТГҮҮЛЧ ЭЭ ТА ...БУСДЫГ МУУЧИЛЖ ГООЧИЛЖ БАЙХААР ӨӨРИЙНХЭЭ БИЧСЭН ЗҮЙЛДЭЭ НЭГ ДҮГНЭЛТ ХИЙВЭЛ ЯМАР ВЭ ....Яагаад АНУЖИН гишүүний буруу гэж....МОНГОЛ УЛСАА МОНГОЛООРОО БАЙГААСАЙ....ТӨРИЙН ТОМЧУУДЫН ӨМСГӨЛ БУСДААС ЯЛГААТАЙ БАЙГААСАЙ....ТӨР ТӨМБӨГӨР ЁС ЁМБОГОР гэсэн санаа шүү дээ ... 2 ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ ШИГ ХОЁРДМОЛ УТГАТАЙ ДАЛД САНААТАЙ НИЙТЛЭЛЭЭРЭЭ АРД ИРГЭДИЙГ БИТГИЙ ТАЛЦУУЛААД БАЙГААРАЙ ....ЗИНДАА .МН ы сэтгзүлч ээ Харин Анужин гишүүн минь ТӨР УЛСЫНХАА ТӨЛӨӨ ХЭРЭГТЭЙ БҮХНИЙГ ХИЙГЭЭРЭЙ ...Танд амжилт
Anujing mundag haragduulsan hun bol Baatar eldev teneg ug bodloig zasj hasj yanzalsaar 100erhem tersen ch Anujing origooroo yamar tenegiig odoo 4 jil uzne Yamar ch medleg bolovsrol bhgui tavilttai yavsaar irsen
ta nuguu goyo buyeiin galbir haruuldag hoyor guyaaraa seterhii yupkatai goyo mongol heetei bariu chonsanaa umsuj uzuulehguimuu,ertnii manj mongol zagvar gesiishd
За чи дуугай тэнэг мулгуугай л мэдэрч амьдар ... Солиотээээ ... чамд Анужингын өвдгөнд хүрэх ухаанд ..тэвчээр алсын хараа дутна дутуу юмаа .. тэр төрсөн тарьсан тасархай эмэгтэй ... тиймээс тэр тэнд чи эндээ атаархаж үхэлээ юу .хаха ... Атаархал төрүүлж амьдрах Анужин ...атаархаж сараачих араншин зөвхөн чамд л заяажээ ... СОЛИЭЭЭТЭЭЭЭЭ
Боловсрол мэдлэг муутай, оюун ухаан нь хүрэхгүй хүн Хоол цай, хувцас л ярина шүүдээ.гэртээ суудаг хүн яаж , эдийн засаг, улс төр , хууль эрх зүй ойлгоховдээ хэ хэ Толгойныхоо Хэмжээгээр сэтгэнээ гэж Энэ Маажиг ,онигор нүдтэй, нимгэн уруултай, хавантай бэлцийсэн нүүртэй хужаа шиг хөгшин үрчгэр авгайд атаархдаг хэн байхавдээ. Анжилина Жоли шиг Үзэсгэлэнтэй бол атаархая .Бэлхүүснээс доош авах юм байхгүй Дандаа урт юм өмсөж байгааздээ хэ хэ Үнэн үг хэлсэн хүнд Хүн өшөөтэй гэж.
маш зөв, Ануужин. цаад бөх, уяачид, харваачид чинь бүгд маанагаа гайхуулах гээд малгай өмсөн болсон. Эд нарын араас араас 76 худалч орох нь зөв. Йимээс 2 талд нь цул алтаар хийсэн сүлдтэй, нөгөө 2 талд нь цэвэр мөнгөөр хийсэн соёмботой, хооронд нь алмааз, оюу, шүр тэргүүтнээр чимэглэсэн малгай өсч байвал ёстой гоё, жинхэнэ ухаантай болноо доо.
хаахаха яаанаа тэнэг толгой зайлаасай
Зөв ярьсан гэж бодож байна. Анужин их сайхан эмэгтэй учир эмэгтэйчүүд их атаархаад байгаа санагддаг. Надад лав маш их таалагддаг. Үнэхээр монголжингоо эмэгтэй. Дүүдээ амжилт хүсье. Ухаантай тул тэвчээртэй байх гэж бодож байна.
Энэ Ануужин биологийн эцэг Будтайгаа их адилхан учраас эрэгтэй царайтай юм. Эрэгтэй байсан бол дажгүй залуу байх байж. Эцээг Буд нь дажгүй залуу байсан гэсэн.
төрийн ёс ёмбогорыг хэлж байх нь зөв дандаа хэтэрхий ядуу тал руугаа ярьж сэтгэхээ болимоор юмаа монгол төрийн олон жилийн ёсыг сэргээх талаар ярих нь зөв төрийн хүмүүс чмэдэх хэрэгтэй дээ тээр жил Арабын улсад төрийн тэргүүнийг нүцгэн шалдан хүүхэн дагалдаж яваад ёслолд сууж байсан зураг байдаг даа ядуусын сэтгэхүй бол ядуугаараа байдаг юм билээ дээ хоногийн талхаар юмыг хэмжинэ
ХӨӨРХИЙ ДЭЭ НИЙГМИЙН ЯДУУ СЭТГЭЛГЭЭ . эНЭ ГИШҮҮНД БОЛОВСРОЛ МЭДЛЭГ УНШСАН ЗҮЙЛ ГЭЖ АЛГАА ХӨӨРХИЙ ДЭЭЛ ХУВЦАС АА 4 ЖИЛ ЯРИХ ЮМ БНА ДАА ЦААШИЛБАЛ ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЭХ ЭЦЭГГҮЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ШАНТААЖ ХИЙХ ЗЭРГИЙГ Л ЗААХ БАЙХ Л ДАА\n
Уул шугамдаа мацагтан группээ ажиллуулаад л, энд ийм юм байна би хэрэглэдэг бусдыг нь бол мэдэхгүй гээд л яриад сууж байхдаа яг таараад байсан юмсан
Za Undramiig Bulgantuyatai zuirleed uykeb zugeer...kkk
Za Undramiig Bulgantuyatai zuirleed uykeb zugeer...kkk
Za Undramiig Bulgantuyatai zuirleed uykeb zugeer...kkk
Zub l zuil yarisan shdee!Turiin hundetgel ,eslol uls burd uur uurin tuuhen ulamjilaa tusgasan baidag.Um unshdagui,um meddeguigee ih gaihuulj Hun dandaa muulah ajiltai setgulchid nertei hob job oor hool hiigchid ih olon boljee
Zub l zuil yarisan shdee!Turiin hundetgel ,eslol uls burd uur uurin tuuhen ulamjilaa tusgasan baidag.Um unshdagui,um meddeguigee ih gaihuulj Hun dandaa muulah ajiltai setgulchid nertei hob job oor hool hiigchid ih olon boljee
Zub l zuil yarisan shdee!Turiin hundetgel ,eslol uls burd uur uurin tuuhen ulamjilaa tusgasan baidag.Um unshdagui,um meddeguigee ih gaihuulj Hun dandaa muulah ajiltai setgulchid nertei hob job oor hool hiigchid ih olon boljee
Эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээ гоочлох юм даа. Төрийн хүндэтгэлийн арга хэмжээний тухай яригдаж байгаа үед яагаад ийм санал хэлж болдоггүй юм? Санаа авууштай юм биш үү харин.
Hero, Jenko -2 ene erguu avgaig olnii tanil bolgoson bolohoos huvi hun ni erguu, erguu, erguu- balai avgai! Ehiin odong olon huhriin huuhed teesen hund ugdug uu?!?!?!?
Анужин хэлэх үгээ бодох хэрэгтэй байхоо
Улс төр , 100 эрхэм хоёр тэс өөр гэдгийг одоо ухаарсан байхаа . Хэт цэцэрхээд өөрийгөө нэр хүндгүй болгочих юм даа
Мөнгөтэй, албан тушаалтай хүний хүүхдийг гаргаад л орлого ихтэй байдаг гэж ярьцгаах юм Үнэн юм боловүү???
Nuguu solongos hujaa avgain huvtasaa surtalchilaad ehellee,suluuhan hujaa sarpanchigaa umsuud suusan ni amar ,chamd zohino
X.TERGEL harin ch neg sain helsen bnlee dee,iim hun songoson gej bodohoor l...
Ганган авгай миньдээ юу л яриад байна даа
Монгол зуухтаны 76 эрхэмийн анхны дугаар нь хээ байсан юм биш үү
ТОРГО БОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЭМ ГАРМОНИ ЮМ .ТОРГО АРЬСАНД БАЙНГА ХҮРЭЛЦЭДГЭЭС ЦУСАНД ЭМ ГАРМОНИ НЭВЧИЖ ТҮҮНИЙГ ӨМСӨЖ БГАА ХҮНИЙ ЭМ ШИНЖ НЬ ИЛҮҮРХЭЖ ЭХЭЛДЭГ. ХЯТАДУУД САХАЛГҮЙ, НЯЛЦГАР БИЕТЭЙ, БАЙДАГ НЬ ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ .МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН ТОГТОЖ ТОРГО ИХ ХЭРГЭЛСЭНЭЭС НОЁДЫН ЭР ШИНЖ ҮГҮЙ БОЛЖ ХЭРҮҮЛ ,ХОВ,,ЭДИЙН ШУНАЛ ТАМТАГГҮЙ БОЛЖ УЛС ГҮРЭН АМАРХАН ЗАДАРЧ МӨХСӨНИЙ НУУЦ ҮҮНД БИЙ ШҮҮ. ТӨРИЙН ХҮН ТОРГО БҮҮ ХЭРГЛЭСҮГЭЙ.
Би хувьдаа Анужинг дэмжиж байна. Төрийн хүн хаана ямар хувцас өмсөх вэ? өмссөн хувцас нь юуг илэрхийлж байна гэдэг их чухал асуудал. Монгол улс туурга тусгай, бүрэн эрх чөлөөт орон. Гэтэл төрийн айлчлалын үеэр манж хээтэй торгон дээл өмссөн нөхдүүд гэдэг бол Хятадад дагаар орохтой адил гэж санагдаж байна. Юманд жаахан ухаалаг хандмаар байна.
ymarch medleggui Anuujin !!!! ooriigoo goe bodood !!! ich chaavaasdaa
Huurhiixuu.ene ih hurald yu hiihee medehgyi amitad olon baina.zygeer suugaad baij bolohgyi yamar neg zyil helsen boloh geed yarij baigaa carai ne yumdaa.hyn baih gazartaa l baih heregtei.turd songoh hymyysiig shalguuriig songogchid bodohgyi bol bolohgyi shyydee